У.Хүрэлсүхийн багийг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ тарах уу
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын засаг маш шуурхай бүрдэн ажилдаа орж байв. Тухайн үед гишүүд "Сайд нарын нэрийг бүлгийн хурал дээр ярилгүй ганцхан шөнийн дотор шийдэж, оруулж ирлээ. Бид мэдээлэлгүй байна" хэмээн гомдлын үг унагаж байв. Нэг үгээр “Мэргэжил”-ийн Засгийн газрын сайд нарын нэрс Удирдах зөвлөлийн түвшинд яригдаж байв. Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болж, жилийн дараа огцорлоо. Харин одоо У.Хүрэлсүх засгаа бүрдүүлэх гэж нухацтай үзэж байна. Удтал хоёр тийш харж суусан МАН-ын бүлгийн өчигдөр үдээс хойшоос эхлэн хуралдсан ч шийдэлд хүрч чадаагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй" гэж мэдэгдсэнчлэн энэ удаад бүтцийн асуудлыг хөндөөгүй. Тэр бүдүүн бүлгийн “33”-ынхнаасаа ес, “32”-ынхоос зургааг нь сайд болгох тохиролцоо хийсэн.

Гэхдээ  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс  “32”-ын бүлгээс нэр дэвшүүлсэн зарим гишүүдтэй хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн салбарын сайд хийх боломжгүй гэх тайлбар өгч, нэр дэвшүүлэхээс татгалзсан байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн салбарын сайд хийх боломжгүй гэх тайлбар өгч, нэр дэвшүүлэхээс татгалзсан байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн 33/32 гишүүд өнөөдөр  гэхэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн дээр эцэслэн тохиролцож Ерөнхий сайд УИХ-д танилцуулах ёстой.  Нэг үгээр У.Хүрэлсүх энэ сарын 11 буюу лхагва гараг гэхэд танхимаа бүрдүүлсэн байх хуулийн хугацаатай. Иймээс  өнөөдөр Удирдах зөвлөлдөө сайд нарын нэрсээ танилцуулахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн "У.Хүрэлсүхийн багийг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ тарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлчихсэн. Нэг үгээр засаг бүрдүүлэх хуулийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд МАН-ынхан нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол УИХ тарах хуультай юм. Иймээс гомдогсод буюу “32”-ын бүлэгт У.Хүрэлсүхийн багийн хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үгүй болж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа парламентаас бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл парламентаас бүрдэх “давхар дээл”-тэй сайд нар давхар ажил хийсэн ч давхар цалин авахааргүй болжээ. Тодруулбал,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр бүлгийн хуралдааны үеэр "Сайдуудад цалин өгөхгүй. Цалингүй ажиллахаас татгалзвал нэрээ татаарай" гэдгээ дуулгажээ. Харин У.Хүрэлсүхийн багийн түүний санаачлагыг хоёр гараа өргөн дэмжсэн байна. Нэг үгээр "Ардын Засаг"-ын сайд нар сайн дурын уран сайхан ч маягийн алба хашина. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зссс 2017-10-17 06:13:34
    ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭЖ ДАНДАА ХУДЛАА ТОМ ТОМ ДУУГАРСАН ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН КАРМАЙНЫ ХУЛГАЙЧДАА ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТАХИЖ ЯВДАГ АРЧААГҮЙ АРД ТҮМЭН!!
  • Цалингуй ажилд авна 2017-10-12 16:29:20
    хурэлсухийг чинь гайгуй юм хийх залуу бна гэсэн чинь ялгаагуй л юм бна ш дээ
  • Anu 2017-10-11 19:18:39
    Ehneesee l buun shou baisan shuu dee. Uuriiguu ah duuseeree tagnaj chagnuulaad l. Huzuugui hulgachaas iluu shouchin bololtoi.
  • zochin 2017-10-11 17:34:23
    Ene xeden uxej bn luivarchid tarj daxin songuuli yvuulj luivarchin aluurchin avilgachdiig bugdiin shorond n yvuulj 1 sxn amidarch uzex ymsan.
  • Боб 2017-10-11 16:57:43
    Сда миеэ г устгах уу алах уу төрийг яаж самар ч бнаа. Миеэгийн гар хөлд анхааруулахад та нар одоо боличхуул яасын.Шаасан мөнгөөрөө хэдэн үеээрээ цусалж болноштэ...
  • Xүрэлсүхийн талаарх үнэлэмж навс унаваа 2017-10-11 11:36:55
    Хүрэлсүх зүгээр л улс төр хийж албан тушшаал наймаалцах гэж гарч ирсэн гэдэг нь засгийн газарт оруулж байгаа хэдэн аргаа ядсан хүмүүсийг харахад ойлгомжтой байн...
  • Битгий худал шоуд, 2017-10-11 09:50:00
    Цалингүй байхад л ажиллана гэхээрээ их цавчаа хийх нь ойлгомжтой,Цалингий н өгөөд шударга ажиллуулаач дээ
  • Хэлэх ч үггүй боллоо 2017-10-11 08:01:27
    Ард түмэн өөрсдө тэнэг бн данда буруг дэмжнэ Зүгээр цалин нэм гэнэ эргүлэд төсөв бүрдүлдэг салбар уул уурхайг үзэн ядна боловсролыг доош хийнэ next Venesul
  • Zochin 2017-10-11 07:38:21
    Ямарч чадамжгүй их хурал тарах хэрэгтэй.Ард түмэн шинээр маш хариуцлагатай сонголт хийх хэрэгтэй.
  • иргэн 2017-10-11 06:51:16
    орой тв9- ийн ганбаяр монгол комментээр унших гэж шулсэндээ хахаж ухнэдээ ардчилсан намыг алчилсан нам ардын засгийг алдын засаг гээд л авч егне дее
  • пгоо 2017-10-11 04:51:24
    пгоо едер судраа мэдэж юм бичиж бай 10 сарын 11 чинь ирэхсээд байх юмгуй енеедер болой чи ер нь мэдээ бичиж чадахгуй байж улс тереер буу оролд
  • иргэн байна 2017-10-11 04:45:53
    засаг төр гэдэг жүжиг үү ямар найруулагч байна аа арай дэндлээ Ерөнхий сайдаа наймаагаа боль энэ ямар Нарантуул Хархорин уу
  • Зочин 2017-10-11 04:12:37
    Ерөнхий сайд ч мөн бяртай, аагтай, айлгаж байна даа. Амжилт хүсье!
  • дундговь наранхүү 2017-10-11 04:00:30
    монгол дампуурсаныг бас оюуны хомсдолд оржээ.
  • Зөв 2017-10-11 03:45:02
    Тийм ээ. Цалингүй ажиллах хэрэгтэй, Улс орноо бодож байгаа бол. Харин улс орноо сайхан болгож чадвал цалингаа аваарай.
  • зОЧИН 2017-10-11 03:03:42
    Давхар ажил хийж байгаа бол тухайн сайдын цалингийн 40 хүртэлх хувийг өгч болно шүү дээ. Хөдөлмөрийн хуулиа сайн унш.
  • Zoch 2017-10-11 02:45:41
    Хүрэлсүх хууль ягштал мөрдөнө гээд байсан. Сайдын цалинг өгөхгүй гэвэл хууль зөрчсөн болох байх даа.
  • Цнд  2017-10-11 02:37:29
    Тарчихаад мөр мөрөө хөөгөөд явчих даа. Та хэдийг одоо хэн ч ойшоохгүй шүү дээ. Гүйх нохойд гэдэг шиг
  • Ми ЭНХБОЛДыг дэмжихгүй 2017-10-11 02:16:40
    МАН болон УИХ тарах хэрэгтэй. 11 дүгээр сард ШУУД СОНГУУЛЬ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ...
  • Зочин 2017-10-11 02:14:26
    Энэ их хурал тараад ч АН гарахгуй.Уух идэх нь дэндэж улс орны эдийн засгийг унагасан нам шуу дээ
  • Bold 2017-10-11 02:10:48
    Hemneh gej bga bol said ded saiduudiin bolon alban haagchidiin gadaad tomilolt gej nuser zardliig bagasgah heregtey.
  • irgen 2017-10-11 02:05:55
    М.Энхболд гуай та одоо болно ш дээ хангалттай идэж уулаа одоо жаахан улс эх орон гэх сэтгэл алга уу нүд чин аяганаасаа бүлтрэх вий дээ ард түмний хэл ам гэж нэг...
  • Зочин 2017-10-11 02:02:57
    Цалин горьддог гарууд УИХ-д суудаг юмуу.Салбарын төсөв гэж далайд умбах гэж байж юун цалин ч гэх шиг.Зүгээр л өнгөлөн далдлалт.
  • зочин 2017-10-11 01:48:58
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    • хуульч 2017-10-11 03:40:06
      ХЭРЭГГҮЙ ДАХИАД 2 ТАНХИМ ТАЛЦААД ХЭРҮҮЛДПЭНЭ ,БИД БҮГДЭЭРЭЭ АЛДАР НЭР ХҮНД АЛБЭН ТУШААЛД ДУРТАЙ, ХУВИНЦАР, ХЭРҮҮЛЧ БОЛОХООР БУРХАН БИДЭНД ЗӨШӨӨРӨХГҮЙ ???
    • хуульч 2017-10-11 02:46:38
      Харагдаач дахин нэг хэсэг нөхдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх хэрэг үү ???ТЭД ЭДНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ БОЛ ???
  • зочин 2017-10-11 01:44:44
    Миеэ гэдэг мафи зууралдаад ажлыг нь хийлгэхгүй юм байна л даа, Ямар ханаж цаддаггүй луйварчин бээээээээээээээээээээээээээ
  • батлан хамгаалах яам 2017-10-11 01:42:09
    БХ-ын сайдаар Цэрэнбат гэдэг хүний нэрийг дэвшүүлэхдээ ядаж ичдэггүй юм байх даа. тэр салбарын талаар ямар ч ойлголтгүй цэргийн алба ч хаагаагүй. Бүр ичихгүй л
  • Шүү 2017-10-11 01:34:00
    Энэ УИХ тарсан нь УЛСЫН хувь заяанд хэрэгтэй
    • хуульч 2017-10-11 03:33:57
      УИХ ,,ТАРАХ ХЭРЭГТТЭЙ тэгээд шууд ерөнхийлөгчийн засаглалыг түр хугацаагаар 2020 он хүртэл ТОГТООЖ ЭНЭ ЗАВААН ЗҮЙЛЭЭСЭЭ САЛ ???
  • Бат 2017-10-11 01:24:27
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм