С.Хүрэлбаатар: Японд 1,000 оюутныг инженер, технологийн чиглэлээр сургана

Япон, Монголын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллаж ирсэн дипломатч бол Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар. Олон улсын “ЖАЙКА” байгууллагын 25 жилийн ойн арга хэмжээний үеэр түүнээс хоёр улсын боловсролын талаар баримталж буй бодлогын талаар цөөн асуултад хариулт авлаа.

 

-Та Япон улсад олон жил өөрийн улсаа төлөөлөн Элчин сайдаар томилогдон ажилласан.Энэ жил Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Та хэдэн жилд нь энэ албанд хүчин зүтгэсэн бэ?

-Энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Би 42 жилд нь Япон улстай харилцах ажлыг хариуцан ажиллаж байсан. Токио хотод байгаа Элчин сайдын яаманд гурван удаагийн томилолтоор 17 жил ажилласан. Хамгийн сүүлд 2012 оноос хойш таван жил хагас ажилласан. Ирээд хоёр cap болж байна.

-Өнөөдөр “ЖАЙКА”-гийн 25 жилийн ой тохиож байна. Энэ байгууллага нь манай Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, тусламж дэмжлэг үзүүлдэг. Хоёр улсын хооронд боловсролын чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Монгол орон бол ардчилсан залуу орны хувьд хүн амын дийлэнх нь залуучууд байдаг. Тиймээс улс орны цаашдын хөгжилд хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол боловсрол юм. Боловсролыг залуучууддаа аль болох зөв өргөн эзэмшүүлэх, Япон улсын үзүүлж байгаа тусламж, тэр дундаа “ЖАЙКА”-гийн үзүүлж байгаа тусламжийн гол чиглэл бол Монголын боловсролын тогтолцоог сайжруулах, монгол залуу хүмүүсийн хүмүүжил соёлыг дээшлүүлэхэд яаж туслах вэ гэдэгт судалгаа хийж, түлхүү анхаарч байна.

“ЖАЙКА байгууллага нь энэ талаар тусгай судалгааны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн байдаг. Бүх шатанд дээд, дунд, бага боловсрол, жирийн хүмүүсийн боловсрол, ахуйн соёл мэргэжлийн тусгайлсан хөтөлбөрүүд гээд энэ бүгдийг Монголд хөгжүүлэхэд туслах хөтөлбөрийг гаргасан. Түүний хажуугаар боловсролыг дэмжих материаллаг тусламж үзүүлж, олон тооны сургууль байгуулж өгсөн. Сургалтын хөтөлбөрүүд, буцалтгүй тусламжуудыг нь бид сайн мэднэ.

-Сүүлийн жилүүдэд Японд суралцах Монгол оюутнуудын тоог нэлээд идэвхтэй нэмэгдүүлж байгаа. Энэ чиглэлээр дуулгах мэдээлэл юу байна вэ?

-Японд сурч байгаа монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх асуудалд хоёр улсын Засгийн газраас их анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Японд 2,700 орчим оюутан төрөл бүрийн мэргэжлийн их, дээд сургуулиудад суралцаж байна. Цаашид ч мөн Монгол оюутнуудын тоог нэмэх бодлого барьж байна.

Өнөөдөр Монголыг хөгжүүлэхэд ямар мэргэжил байна. Ялангуяа, инженер, техникийн боловсрол эзэмших оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Таван жилийн дотор 1,000 оюутан сургана гэсэн зорилттой ажиллаж байна.

Зууны мэдээ
Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-26 15:11:05
    Японд 1000 инженер бэлдэх буруу , арай олон байна. Эцэстээ бүх юмаа Японаас авах хандлага гарч ,япончлах бодлого явах болно.Хоёр хөрш чинь хавчаад эхэлнэ.
  • kkkk 2017-10-11 10:21:14
    1000 Инженер төсөл Гантөмөр сайдын үед батлагдаад одоо 250 инженер нь явчихаад байна . Энэ 5 жилд үлдсэн 750 нь цуваад явна. Үүнийг өөрийнхөө хийсэн ажил болгох...
  • irgen 2017-10-11 08:07:51
    1000 oiutnii tusul Yapond baigaa Mongoliin elchin saidiin yamand hamaagui. Gazar hudulsun gazriin Mongolchuudaa asuudag ugui balai yam
  • Алтанхуяг 2017-10-11 03:12:37
    Энэ бол маш сайн, их үр өгөөжтэй төсөл. Гэхдээ, мэргэжил эзэмшсэн 1000 инженер ирээд хаана ажиллах талаар бид маш ул суурьтай боловсруулж бэлтгэх шаардлагатай. ...