М.Цанлиг сонгомол барилдааны анхны дэлхийн аварга болов
Болгар Улсын Пловдив хотод сонгомол, эрэгтэй чөлөөт бөхийн Мастеруудын 19 дэх удаагийн ДАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 41 орны 600 гаруй ахмад бөхчүүд хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр сонгомол барилдааны В ангиллын 130 кг-д спортын мастер М.Цанлиг аваргаллаа. Тэрбээр эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Финландын Хейки Жанне Харакангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын Иван Матековичийг 5:0 онооны харьцаагаар хожсон.  Улмаар Энэтхэгийн Харандер Сингх, Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялж, сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа.

Мөн өдөр сонгомол барилдааны В ангиллын 78 кг-ийн жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Ганбат нар жиндээ V байрт шалгарчээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бааскаа 2017-10-11 03:36:32
    Ха ха, манайхны бараг барилдаж чаддаггүй барилдаан ш дээ. Голдуу цээж барилдаан хийж, тэвэрч шиддэг.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах