Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзaлтад Монголбанк оролцож байна

Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалт энэ сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй.

Тус уулзалтад Дэлхийн банк, ОУВС-ийн удирдлагууд дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, дэлхийн санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцдэж байна. Мөн гишүүн орнуудын төв банк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэшлийнхэн, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд ч оролцдог юм.

Тэгвэл энэ удаагийн жилийн уулзалтад Төв банкийг төлөөлж Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна.


Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.