Хууль бусаар тарвага агнасан иргэнийг баривчилжээ

Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ.
 
Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hylganagiin mah zooglohoon zogsoo?Mongol 2017-10-20 10:16:05
    Hatyy arga hemjee abdaa!!!sorond hiih heregtei!ene amitanii mah zooglohoon zogsoo!ene amitan yrjij bolno biz dee!!!
  • mongol 2017-10-11 15:44:15
    яасан том хэрэг илрүүлээ вэ" Нөгөө 60тэрбумын жижиг хэргийг бол дор нь илрүүлэх юм байна даа.
  • er hun 2017-10-11 15:01:38
    Яамар сүртэй юм...хууль иймэрхүү ядарсан нэг жирийн хүнд үйлчилдэг хойно. ..................
  • БАЯР 2017-10-11 09:01:36
    СҮРЖИГНЭЭД БАЙ ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДАА БАРИЧИХААД ИНГЭЖ ШОУД
  • Бат 2017-10-11 07:07:48
    Одоо яалтай төрийн хэдэн тэрбумын дэргэд эр хүний хийдэг л ажил