Бүх нийтээр мод тарина

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс,алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хамтран оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуй, нэгж байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэнэ. Харин холбогдох байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэхийг шалгах зэрэг ажлыг хийх юм.

Мөн 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна. Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг дүүргийн Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.