Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл завсарлага авлаа
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх, мөн Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуваарьт тусгагдсаныг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Өмнөх Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ оны улсын төсвийг ихээхэн алдагдалтай батлахаар оруулж ирсэн байна. Мөн татварын орлого багагүй хэмжээгээр давсан дүнтэй байхад төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу. Уг нь төсвийн давсан орлогоос бага гэхгүйгээр хуримтлал үүсгэж байж бондын өр төлбөрөө төлөх, цалин нэмэхэд зарцуулах шаардлагатай. Манай Байнгын хорооны зүгээс төсвийн тодотголд нухацтай хандаж, багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Иймээс шинээр бүрдэх Засгийн газар төсвийн тодотголыг  эргэн харж дахин сайтар нягталж үзсэний үндсэн дээр хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй" гэлээ. Улмаар АН-ын бүлэг  тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу тус намын бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдлээ. 
П.ГОО
Оллоо. мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.