Дуншсаар гурав л үлдлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдоод бүтэн долоо хоногийг ардаа үдлээ. Гэвч кабинетаа бүрдүүлэх гэж дуншсан хэвээр. Уг нь өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах зарим сайдынхаа нэрийг бататгаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр танилцууллаа. Тэдгээрт
 

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар,
  • Хууль зүйн сайдад Ц.Нямдорж,
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл,
  • Уул уурхайн сайдад Д.Сумъяабазар,
  • Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар,
  • БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа,
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар,
  • ХНХХ-ын сайдад С.Чинзориг,
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн,
  • Хөдөө аж ахуйн сайдад Б.Батзориг нар багтаж байгаа юм.


Харин Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад хэнийг томилохоо тохирч амжаагүй байгаа ажээ.

Уг нь Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулахаар УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс санал болгосон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр татгалзсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр тайлбар хийх бөгөөд өөрөө бол “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог” гэдэг хариултыг өгөөд байна.

Зарим таамгаар бол Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг хоёрын хэн нэгийг, Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг “сойх” тухай яригдсаар байгаа.

Юутай ч У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж ажилдаа яаралтай орохгүй бол Байнгын хороодын бүхий л хуралдаан завсарлаж, үндсэндээ төрийн ажил гацаанд орчихоод байгаа. Хэрвээ өнөөдөр МАН-ын бүлэг үлдсэн гурван сайдын нэрээ тодруулчихвал өргөн барьж, засгийн “замыг шулуутгах” ажээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine