О.Түшиг: Кондуктор мөнгө хураагч бус хянагчаар ажиллана
“Нийтийн тээврийн сарын тасалбар гарах нь. Тэгэхдээ том хүн 30 мянга, хүүхэд 10 мянган төгрөгийн үнэтэй байх нь. Гэхдээ сарын тасалбарын энэ үнэ амьдралд хэр нийцтэй вэ. Ард түмний амьдралд нэрмээс болохгүй байгаа.

Нийслэлийн тээврийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж, энэ хүрээнд  мөн цахим төлбөрийн системийн  эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах болсоноо зарласан.

Хэдийгээр иргэд  нийтийн тээврийн үйлчилгээ тэр чигээрээ ухаалаг системд шилжилж, цахим төлбөрийн системд шилжиж байгааг нь сайшааж байгаа ч төлбөрийн асуудалд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Угаас манайхан аливаа шинэ соргог зүйлийг хүлээж авахдаа тийм ч таатай ханддаггүй болохоор үүнийг гайхаад байх шаардлагаггүй. Гэхдээ л сарын тасалбартай холбоотойгоор олон асуулт иргэдийн дунд хариултаа нэхсээр байгаа билээ.

Иймээс иргэддээ тодорхой мэдээллийг хүргэх үүднээс Нийслэлийн тээврийн газрын Орлогч дарга О.Түшигтэй ярилцсанаа хүргэе.

-Автобусны сарын тасалбарын үнийг том хүн 30 мянга, хүүхэд 10 мянган төгрөг байлгахаар урьдчилсан тооцоог хийсэн байна. Энэ талаар тодруулбал?
- Сэлгээ зорчигчдын зөрүү, өдөр зорчиж байгаа зорчигдын тоон дээр үндэслээд сард том хүнд 30 мянган төгрөгийн тасалбар түгээхэд болох юм байна гээд урьдчилсан тооцоог гаргасан. Одоо байгаа  нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөөр энэ бол үр дүнгээ өгөхгүй. Иймээс бид нар сүлжээ төлөвлөлтийг шинээр хийнэ. Одоогийн сүлжээ төлөвлөлтийг шинэчлэн задалж, зохион байгуулж, шаардлагатай богино эргэлтүүдийг хийнэ. Туслах шугам болон дунд оврын микронуудын хөдөлгөөний чиглэлтэй уялдуулсан нийслэл хотын сүлжээг дахин төлөвлөж байна. Энэ сүлжээ төлөвлөлттэйгээ уялдаж хийх ажил байгаа юм. Эцсийн байдлаар бол шийдэгдээгүй. Гэхдээ бэлтгэл ажил хангагдаж байна.

-Тасалбарын түгээлтийг яаж хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Сарын тасалбарыг хэрхэн яаж түгээх вэ гэдэг дээр асуудал гарч байгаа. Хаагуур яаж зарах вэ, төлбөрийг хэрхэн авах вэ гээд. Энэ асуудал дээр одоо ажиллаж байна. Судалгааг хийж байна. Кондуктороор дамжуулж тараах уу, урьдчилсан төлбөрт нэгж зардаг шиг ТҮЦ юм уу, дэлгүүрүүдээр дамжуулан зарах боломж бий юу гэдгийг судалж байна. Энэ талаар хотын ерөнхий менежертэй ярьж, тохирч байгаа асуудал байна.

-Сарын талбарын хажуугаар нэг удаагийн тасалбар буюу одоогийн 500 төгрөгийн тасалбарыг хэвээр үлдээх үү. Иймэрхүү сонголт байгаа юу?
-Сарын талбарын хажуугаар нэг удаагийн тасалбар ч байна. Энэ нь одоогийн 500 төгрөгийн тасалбар шүү дээ. Нэг удаагийн зорчилт хийхдээ иргэд сарын тасалбар авахгүй нь мэдээж. Иймээс нэг удаагийн тасалбар байдгаараа байна.

-Цахим төлбөрт шилжинэ гэхээр кондуктор гэж байхгүй болно гэсэн үг үү?
-Нийтийн тээврийн салбарт аль болох кондуктроор дамжуулж тасалбар авдаг байдлаас татгалзах ёстой байгаа юм. Сарын тасалбар ч бай, өдрийн тасалбар ч бай, цагийн тасалбар гарсан ч бай орлого нь нэг л дансанд төвлөрч байх ёстой. Эргээд энэ мөнгийг аж ахуй нэгжүүдэд хуваарилахдаа ажилласан цаг километрээр нь олгоно. Энэ бол хамгийн шударга зарчим.
Орлого нэг дор төвлөрөөд аж ахуй нэгжүүдийн гарсан зардал дээр үндэслээд татаасыг нийслэлийн төсөв юм уу, улсын төсөвөөс олгож байх ёстой.
Одоо нийтийн тээврийн компаниудын зарим нь алдагдалтиай ажиллаж байна. Зарим нь тодорхой хэмжээний ашгаа олж байна. Энэ алдагдлыг бууруулах хамгийн шударга зарчим бол орлогыг нэг дор төвлөрүүлэх. Ингэж байж буцаагаад ажилласан цаг, километрээр нь тухайн тээврийн компаниудад нь хуваарилах юм.

Нийтийн тээврийнхэн хичнээн төгрөг зарлагадаж байгаагаа мэддэг хэрнээ хичнээн төгрөгийг олж байгаагаа бүрэн тооцоолж чаддагүй. Яагаад гэхээр үүнд кондукторуудын оролцоо маш их байна. Дундаас нь ашиг орлого олж, тэдний хармаанд орох явдал их байдаг. Иймээс энэ бүхнээс сэргийлэхийн тулд кондукторыг мөнгө хураадаг бус хяналтын журмаар ажиллуулна.
Энэ сарын 13 буюу маргааш /өнөөдөр-ийн  Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ухаалаг тээврийн хэрэгсэл”-ийн асуудал орох юм. Энэ үеэр сонгон шалгаруулалтаар шалгарсан компанийг зарлана. Энэ бол дотоодын болон гадаадын яг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг банк болон компаниудын нэгдсэн консерциумыг танилцуулна. Энэ асуудал маргааш эцэслэн шийгдэгдэнэ. Ингэснээр GPS буюу хяналтын систем, цахим төлбөрийн хэрэгсэл буюу смарт карт, автобусуудад суурьлуулах камерийн систем орж ирнэ. Энэ бүгдийг хооронд нь уялдуулсан ухаалаг тээврийн сисметийн асууддлыг маргааш /өнөөдөр/-ийн хурлаар хэлэлцэх юм.
Энэ систем хэрэгжээд  жигдэртэл кондукторууд хянагчийн журмаар ажиллана. Тэд тасалбар түгээхгүй. Тэгэхээр кондукторууд өнөө маргаашгүй ажлын байргүй болох нь гэж айх хэрэггүй.  Ард иргэд энэ системд хэвштэл хянагчийн журмаар ажиллана гэсэн үг. Харин цаашид бид нэг ч кондузторгүй ажилгүй үлдээхгүйн тулд хөдөлмөрийн яам, газруудтай зөвшилцөж, ярилцсан зүйл бий.

-Нийтийн тээврийнхний давхцлыг арилгана гэж байна. Аль чиглэлд давхцал хамгийн их байдаг вэ?
-Шинэчилсэн задарсан системруу орохын тулд тооцоо судалгааг хийгээд, энэталаараанийтийн тээврийнхэн болоод холбоодуудтай, мөн нийслэлийн удирдлагууд болоод  Хотын захирагч Э. Бат-Үүл даргатай яриад зөвшилцөж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бага оврын тээврийн хэрэгсэл нь том оврын тээврийн хэрэгсэлрүүгээ зорчигчдоо шилжүүлдэг ийм зарчимруугаа оръё, чиглэлүүдийг богиносгоёгэж ярьж байна.
Чинглэлүүд маш урт байдаг нэг чиглэл гэхэд л 20 гаруй км байна.  Эргээд гарах зардал нь их, сул гүйлт ихтэй. Ашигт үйлийн кофицент нь бага байдаг. Иймээс иргэдийг 500 төгрөгөөр аль болох хол зорчуулах бодлого байгаад байгаа юм. Тухайлбал, Зүүн салаа, Баян хошуу гэсэн нэг газрын 2 талаасадилхан л хоын төврүүгээ автобус явдаг. Энэ ньчиглэлийн давхардал.Ерөөсөө л нэггазраас нэг чиглэлд явж байга хэрэг.
Үүнийг задлах үүднээс сарын тасалбар гаргая гэж яриад байгаа. Ухаалаг системрүү орчих юм бол сэлгээ суултыг нь тавиад өгчихнө. Богино чиглэлтэй болчихно. Автобус дамжихдаа илүү зардал төлөхгүйгээр автобус шилжээд суудаг ийм системрүүгээ орох юм. Энэ утгаар энэ ажлыг эхлүүлээд байна.

-Цахим тасалбар гараад ирэхээр хөнгөлттэй үнээр зорчдог оюутан, сурагчид болон өндөр настнуудын зорчих эрхэд өөрчлөлт орох уу?
-Автобусанд үнэгүй болон хөнгөлөлттэй явдаг иргэдэд тухайн мөнгө нь өөрсөд дээр нь очно. Одоо бол ийм иргэд үнэмлэх авчихаад яваад байгаа шүү дээ. Нөхөн олговорын зарчимаар аж ахуй нэгжүүдэд хуваарилагдаж байгаа. Энэ нь бас шударга бус юм. Эдгээр иргэд маань хичнээн удаа зорчилт хийж байгаа нь тодорхойгүй.
Иймээс цахим систем хэрэгжээд ирэхээр иргэдийн нөхөн олговрын мөнгө тухайн иргэдийнх нь өөрсдийнх нь дансанд орно. Тэгэхээр ачаалал үүсгээд байдаг зорилгогүй зорчилт багасна. Цэгцэрнэ. Тээврийн хэрэгслүүдийн ачаалал багасна. Төлөвлөлтийнхний бодит судалгаа гарна.

-Шинэчлэлийн хүрээнд “Автобус 1”, “Автобус 3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэнэ гэх мэдээлэл гараадбайна. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Маргааш /өнөөдөр/-ийн хурлаар Автобус компаниудыг нэгтгэх асуудал орж байгаа. Орон нутгийн өмчит “Автобус 1”, “Автобус 3”, “Цахилгаан тээвэр” гэсэн гурван тээврийн компанийн үйл ажиллагааг нэгтгээд “Улаанбаатар хотын зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нэртэй болгоно. Гэхдээ нэр нь өөрчлөгдөж магадгүй. Ингээд ирэхээр шинээр төлөвлөгдөж байгаа сүлжээ үйлчилгээний зарчимруугаа орох юм. Одоо бэлтгэл ажил болгож, хооронд нь нэгтгэснээр тэдгээр комданиудад ажиллаж байгаа ажилчдынхаа ажлын байрыг хадгалахаар зохион байгуулж байгаа. Нэг ч хүн халаглахгүй.

-Сарын тасалбарын үнийг багасгах боломтой юу?
-Энэ тоог тооцоо судалгаа хийж байж гаргасан байгаа. Иргэддээ ч тэр тухайн компанидаа ч тэр , аль аль талдаа хүндрэл багатайгаар шийдсэн. Энэ тариф бол одообайгаа сүлжээ төлөвлөлтөөр бус шинэчлэн хийгдэх сүлжээ төлөвлөлтөөр гаргасан тооцоо байгаа. 

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Уншигч та “сарын тасалбар” хийгээд “Ухаалаг тээврийн систем”, “Цахим төлбөрийн систем”-ийн талаар маш тодорхой ойлголттой болсон гэдэгт найдаж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-08-13 17:01:26
    Olon zuun conductor ajlaasaa garah l yum baina daa.Bat-Uul uuruu shomboddog yum baij busdiig bodohgui bna daa.
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-13 13:57:19
    хянагч нь хараагүй байхад уншуулчихвал баларлаа шд, нөгөөх нь хөөе чи уншуулаагүй байна уншуул гээд дахин уншуулаад будаа кккк
    182.160.40.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ Прага хот 2014-08-13 09:39:11
    Мэдээж,Прага хотод хэрэглэдэг байнгын билет,тасалбар,картууд, иргэний,оюутны,груптэй,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гээд маш нарийн чамбай тооцсон тарифуудтай. Харин тэтгэвэрийн насныхан иргэний үнэмлэхээрээ зорчдог
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ Прага хот 2014-08-13 09:34:27
    УБ хотод байнга байдаг иргэдэд фото зурагтай карт олгоод,зөвхөн өдрийн ажлаар хотод орон нутгаас ирсэн иргэд болон жуулчдад 12,24 цагийн,5,7 хоногын гэх мэтчилэн фото зураггүй тасалбар гаргах нь зөв.Та нөхдүүд нэг ажил хийх гэж тэгж судалж байна энэ тэр г
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ Прага хот 2014-08-13 09:24:16
    Прага хотын нийтийн тээврийн сүлжээ нь,Европ-д,дэлхийд гайхагддаг сүлжээ...Эднийхээс туршлага судалхад хангалттай.Сарын зорчих үнэмлэхийг Прагад хэд хэдэн тус байгууллагын ТҮЦ-үүд борлуулдаг,ямарч төвөг маргаан байдаггүй.Сарын үнэмлэх харин тухайн иргэний
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ха ха ха 2014-08-13 09:09:46
    30000 төг-ийн тасалбараар хэдэн ч удаа хэдэн ч автобус дамжаад явчихаж болох юм шиг сонсогдож байна.
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-08-13 13:55:41
      болно шд, гэхдээ нэгж нь сар хүрэхгүй дуусах л байх
      182.160.40.11
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-13 08:48:03
    хоёр автобус дамжиж явдаг хүн 2 удаа 30000 -ийн тасалбар авах болж байгаа юм байна. оюутануудад бол маш боломжгүй шийдэл болжээ. гэхдээ 30000-р тасалбар худалдаад аваад байх хүн тэр болгон олдохгүй дээ. кондукторууд хянана гэхэд үнэхээр худлаа сонсогдож
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Bgerel 2014-08-13 08:12:01
    нэгмөсөн 30мянга гэхээр арай л биш байна аа, авах хүн олдох уу. өглөө оройдоо автобусаар ажил сургуульдаа явдаг хүн хоногийн 1000төг зарцуулдаг гэж бодохоор энэ 30 мянга чинь тэр хүний хувьд алдагдалтай шүү дээ. амралтын өдрөөр автобусаар явдаггүй гэвэл б
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • ashigtai 2014-08-13 06:56:04
    Baingiin zorchigch nariin huvid sariin 30000 dajgui, ashigtai yum bish uu.
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • baysaa 2014-08-13 00:58:07
    bas hogjiliin berhsheeltei irged ahmad nastnuudad bas oyutnuud baingiin nomiin san ntr gd zorchih asuudal zondoo shvvde 30 mingan togrognii kart bol yu ch bolohgvi yum bna shde eniigee sn sudlaasai ene heregjeed irwel mikro jijig suudliin tereg nar l ih
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • mash sain 2014-08-13 00:56:32
    ene tohioldold hudlaa baahan zorchidog humuus bagasna, ih zorchidog oyutan bol ter sariin biletee avch bolno.
    122.201.20.133
    Мэдэгдсэн Хариулах
  • mash sain 2014-08-13 00:55:51
    mash zuv zuitei zuil yarij bn hiij bn, bayar hurgye, eniig l ali ertnees hiih bsan ym, gol ni ter ungui zorchidog nuhduud bas tsahim karttai boloh heregtei, tgd hed unshuulsan ter hemjeegeer ni uls nuhun olgovor ugdug bh heregtei, bas limittei bh heregtei
    122.201.20.133
    Мэдэгдсэн Хариулах
  • baysaa 2014-08-13 00:54:16
    karta 10 10 aar ni gargawal zvgeer yum bna tegehgvi bol odor odroor awtobusniiha mongiig oldog hvmvvst hetsvv yum bna
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах