“Ээж” кино шилдгээр шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Corporate Hotel & convention center-т “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмыг зохион байгууллаа. Тус наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан юм.

Ингээд уг наадмын Монгол киноны шилдгүүдийг танилцуулъя.
 
  • Шилдгийн шилдэг Нээлтийн Киноны төрөлд “Монгол Фильм Групп”-н Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”
  • Шилдэг Түүхэн Киноны төрөлд “Фантастик продакшн” Найруулагч Б.Тамирын бүтээл “Зүрхний хилэн
  • Шилдэг Хүүхдийн киноны төрөлд “Бид хэд нэгдэл” найруулагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт”
  • Шилдэг Уран сайхны киноны төрөлд “Чононгоо фильм” Найруулагч Б.Эрдэнэцэцэгийн бүтээл “Ээж” кино тус тус шалгарлаа.


Наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюсер, уран бүтээлчид 10 сарын 11-15-ны хороонд Тэнгис кино театрт уран бүтээлүүдээ олон нийтэд хүргэнэ гэж Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.