Хулгайч нарыг санхүүжүүлдэг “ломбард”-ыг цэгцлэх болжээ

Улсын хэмжээнд 1500 орчим барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу “ломбард”  ажиллуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж бий. Одоогоор эргэлтийн сангийн хэмжээг зааж өгөөгүйгээс нэг сая төгрөг байвал хэн дуртай нь ажиллуулах боломжтой энэхүү  зах зээлийн  тоглогчдод хяналт тавьдаг байгууллагагүй,  мөрдөх ёстой стандарт нь хуучирсан гээд  шийдэх ёстой олон асуудал байна. Нийтдээ 32 тэрбум төгрөгийн эд зүйлс ломбарданд эргэлдэж байдаг. Эдгээр нь ихэвчлэн хулгайн эд зүйлс юм. Хулгайн гэмт хэргийг бууруулах нэг үндэс нь хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг зах зээлийг хаах хэрэгтэй. Хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг ченжүүд  хүний эд зүйлсийг худалдан авч дамлахаас илүүтэй бүтээлч, баялаг бүтээх шаардлага байна.

Нийтдээ 32 тэрбум төгрөгийн эд зүйлс ломбарданд эргэлдэж байдаг. Эдгээр нь ихэвчлэн хулгайн эд зүйлс юм.


Тиймээс   хулгайн эд зүйлсийг авч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж буй “ломдард”-ны үйл ажиллагааг өөрч­лөх, стандартыг шинэч­лэх шаардлага бий болсон гэдгийг өчиг­дөр Нийслэлийн иргэний танхимд болсон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалтын үеэр хөндөж ярилцсан юм.

Нийслэлд гарч байгаа гэмт хэргийн ихэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Нэг ломбардад ойролцоогоор 4-5 телевизор байдаг. Хэн ч өдөр тутамд мэдээлэл авдаг эд зүйлсээ ломбардад тавина гэж байхгүй. Харин зурагт, эд зүйлсээ алдсан дуудлага өдөрт ойролцоогоор  10 гаруй ирдэг. Шалгаад, мөрдөөд үзэхээр ломбарданд байж байдаг . Тэгэхээр ломбардын мэдээллийг цахимжуулах нэгдсэн санд нэгтгэх шаардлага гарч байна гэж Нийслэлийн Цагдаагийн мөрдөн байцаах, шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Даваажав ярьж байв. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд мөрдөх МHS5274 2003 оны стандарт байдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан энэхүү стандартыг шинэчлэх хэрэгцээ шаардлага байна.

Санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг барьцаат зээлийн үйлчилгээ нь аль ч улс оронд байдаг. Хамгийн гол нь иргэдийг хохироохгүй байхаар хууль эрх зүйн орчныг  бүрдүүлж, стандартыг мөрдүүлэх нь чухал болжээ. Түүнчлэн Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй бол тэд гэмт хэргийн золиос болж байгаа нь энэ салбарын хууль  эрх зүйн орчин сул байгаатай холбоотой гэдгийг энэ үеэр хөндөж байв.  Нөгөө талаар нэгдсэн нэг бодлого, тогтсон хүү, хугацааг зааж өгөөгүйгээс зээлийн хүү нь 5-15 хувьтай,  7-10 хоногийн хугацаатай байгаа нь банкны зээлийн сарын хүүгээс илүү байгаа зэрэг нь  иргэдийг хохироож байгаа үзүүлэлт гэдгийг дурьдав. Тиймээс нэгдсэн мэдээллийн санд оруулж, эмхэлж цэгцэлвэл хулгайн гэмт хэрэг буурч, тогтсон хүү хугацаатай болсноор энэ салбарын хөгжил шинэ шатанд гарна гэж Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар онцолсон.

Уулзалтыг Стандарчлал хэмжил зүйн газар, Нийслэлийн  Цагдаагийн газар , Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо хамтран зохион байгуулж байна. Удахгүй “Ломбард”-ын нэгдсэн мэдээллийн санг боловсруулж цахимжуулах юм байна. Уулзалтад  100 орчим Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид оролцож стандартад оруулах саналаа хэллээ. Мөн нэгдсэн  мэдээллийн санд мэдээллээ оруулахыг дэмжиж байв.

Сүхбаатар дүүргийн “Sovar” ломбардын эзэн Б.Ганзориг “Хулгайн эд зүйл гэдгийг таних боломжгүй. Харин нэгдсэн мэдээллийн сантай болчихвол боломж нэмэгдэнэ. Хулгайн эд зүйл авсан тохиолдолд Цагдаагаас хурааж авдаг. Энэ тохиололд ломбард хохироод үлддэг. Мөн ихэвчлэн эвдэрхий утас ирдэг. Стандарт шинэчлэгдвэл эмх замбараагүй энэ олон ломбард цэгцлэгдэж хумигдах нь тодорхой” гэв.

Зууны мэдээ
Ц.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-12 09:46:31
    Ломбард арай л дэндүү луйварчид дээр нь хулгайн гар утас компютер дүүрэн бас хуйвалдана хулгайд алдсан юмаа олоод очихоор зарсан гээд л ам таглаад хүний юмаар б...
    103.26.193.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-12 05:27:14
    Энэ яриад байгаа ломбардуудын цэгцэлж, сантай болгох талаар өмнө Нийслэлийн цагдаагаас журам боловсруулж, НИТХ-р тогтоол гаргуулж байсан шүүдээ, Одоо яагаад ???...
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • LOMBARD 2017-10-12 05:09:01
    LOMBARD TSAGDAA NARTAI XUIWALDDAG BOLSON BAINA LEE JIRIIN ARD TUMEND DIILTEXGUI BOLSON BAIXAA XARAMSAJ BN
    202.179.26.109
    Мэдэгдсэн Хариулах
  • och 2017-10-12 04:45:57
    zaduul zadhaar bolson ene shunaltanguud
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэгцлээ цаг нь болсон 2017-10-12 04:31:18
    Энэ лобард нэртэй Дээрэмчид, тэд хулгайч нарыг л өөгшүүлдэг өөр юуг ч биш бүгдийг нь ЦЭГЦЛЭХ шаардлагтай байна
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-12 03:04:08
    Хүний амьдралд янз бүрийн яаралтай хэрэгцээ их л байдаг тэр бүгдийг энэ Ломбард л хийж байгаа байх ёстой
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах