Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно
“Москва-1980” зуны XXII олимпийн их наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан 23 хүртэлх насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болох гэж байна.

Сэлэнгэ нутгаас төрөн гарсан бөхийн алдартнуудынхаа гавьяаг мөнхжүүлэх зорилгоор зохиогдож байгаа уг тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд болно. Тэмцээнд 23 хүртэлх насны тамирчид оролцох бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дэлхийн бөхийн холбооны дүрмийг хэрэглэх гэнэ. Мөн тус тэмцээн МЧБХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу явагдах ажээ.

Тэмцээнд оролцогч эрэгтэйчүүд +57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүд +48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг-ийн жинд өрсөлдөх бөгөөд жингийн зөрүү +2 кг байхыг зөвшөөрч байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан уг тэмцээнд дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн хоёр дэвжээг ашиглах аж. Түүнчлэн тэмцээний стандартын дагуу дэвжээг өндөрлөн бэлтгэх юм байна.     

Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй жин бүрд алтан медаль хүртсэн тамирчид “U23” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах гэнэ. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Сэлэнгэ аймаг дахь Монголын чөлөөт бөхийн салбар хороо, Мэргэд, Хангай клуб хамтран зохион байгуулах аж.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.