Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчжээ
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Ажлын хэсэг тус байгууллагын газрын санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, захиралтай байгуулсан гэрээ болон “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, явц, өр авлага түүний барагдуулалт, тооцоо нийлсэн акт, байгууллага аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, худалдан авалтын үйл ажиллагаа зэргийг шалгаж дүгнэлт гаргалаа. Тус компани 2015 онд 1,5 сая төгрөг, 2016 онд 3,6 сая төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ. 

Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчсөн зөрчил, дутагдал илэрчээ. 

Цаашид тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зохих хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхааруулжээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.