Үүрэн утас хэрэглэгчдийн тоо 3.6 саяд хүрчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр шуудан, холбооны салбарын нийт орлого 2017 оны эхний есөн сард 566.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин хүн амаас орсон орлого 393.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
 
Суурин утасны цэгийн тоо 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 287.8 мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 458.7 мянга болж өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 20.5 мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 51.6 мянгаар нэмэгджээ.

Үүнд гурвалсан үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хэрэглэгчид болон агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Шуудангийн үйлчилгээний салбар 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 1054.2 мянган ширхэг бичиг, захидал, 158.2 мянган ширхэг илгээмж, 4.7 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

Үүрэн утас хэрэглэгчид 2017 оны гуравдугаар улиралд давхардсан тоогоор 3.6 саяд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 237.2  мянган хэрэглэгчээр өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2017-10-12 08:54:31
    amnihaa zorgoor burah yum . huneese davsan utas hereglegchtei boloo yu .
  • Zochin 2017-10-12 07:22:41
    1 hun 2,3,4 operatoriin utastai b.dag geheer bas ch tuuhun yum uu
  • 70 худалч 2017-10-12 07:16:21
    Арайч худлаа байхаа. 3 сая хунтэй байж ийм тоо гармааргуй юм. 1 ,2,3,4 настайчууд мань бас утасаар ярьдаг болж дээ.
    • жжж 2017-11-17 07:36:32
      Үүрэн утас 1 хүн 2-3-ийг барьж байгаа хирнээ хэрэглээ байхгүйл байхгүй юудаа