Хонгконг, Беларусаас ирэх жуулчдын тоо өсчээ

Манай улсын хилээр энэ оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 495.7 мянгаар өсчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 37.5 хувь нь Замын-Yүд, 17.4 хувь нь Буянт-Ухаа, 13.1 хувь нь Гашуун сухайт, 12.2 хувь нь Алтанбулаг, 5.6 хувь нь Шивээ хүрэн, 14.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр эхний есөн сард гадаадын 439.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 62.5 мянгаар өссөн үзүүлэлт юм. Тэдний 86.1 хувь нь 30 хүртэл хоног, 2.1 хувь нь 90 хүртэл хоног, 11.8 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 383.1 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 58.1  мянгаар өсчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 56.8 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор ирсэн байна.

Өмнөх оны мөн үеэс Хонгконгоос ирсэн жуулчид 1040, Беларус улсынх 649, Филиппин улсынх 422, БНАСАУ-ынх 224, Австрали улсынх 1617, БНСУ-ынх 15692 хүнээр өссөн бол Украйн улсынх 73, Польш улсынх 45, Турк улсынх 51 хүнээр буурчээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 63.8 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 29.9 хувь нь Европоос, 4.8 хувь нь Америк тивээс, 1.5 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 35.3 хувийг БНХАУ-ын иргэд, 18.8 хувийг ОХУ-ын иргэд, 15.3 хувийг БНСУ-ын иргэд, 4.6 хувийг Япон улсын иргэд, 3.5 хувийг АНУ-ын иргэд, 2.8 хувийг Казахстан улсын иргэд, 19.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Энэ оны эхний есөн сард манай улсын 1.8 сая иргэн давхардсан тоогоор гадаадад зорчсоноос 1.4 сая нь хувийн журмаар зорчжээ.

Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.