Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус байнгын хороо мягмар гарагийн (2017.10.10) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцон, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар бүлэг хэлэлцсэн тул завсарлагын хугацаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдэв.
Тус мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Раднаагийн Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар ирүүлсэн саналын талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тул завсарлага авч буйгаа мэдэгдэж, үүнийг гишүдийн олонх дэмжлээ.
П.ГОО
Оллоо. мн