Архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ

Засгийн газрын тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд МХЕГ, ХХААХҮЯ хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48  буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлжээ.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль,  Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-10-12 22:01:03
    ёо энийг чинь мөн ч их хүсэж байнадаа ёстой хамгийн ихээр хүсч байнаа үнэхээр тэгвэл сайхаан
  • зочин 2017-10-12 13:41:00
    АРХИНААС ХИЧНЭЭН МОНГОЛ ХҮНИЙ ХАЛУУН АМЬ ҮРЭГДСЭНИЙГ, ХИЧНЭЭН МОНГОЛ ХҮҮХЭД ӨНЧИРСӨНИЙГ, ХИЧНЭЭН ЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАЛУУН НУЛИМС АСГАРСАН БОЛ. ЗӨВ ШИЙДВЭР. О...
  • Дэмжиж байна 2017-10-12 10:46:46
    Баярлалаа.Яг тэгэх хэрэгтэй. Олон хүн наад архинд чинь хордоод донтогч болсон байна. Өшөө сайн шалгаарай
  • дэмжиж байна 2017-10-12 09:43:34
    зөв зөв сайн байна. Цөөхөн ард түмнээ архинд живззлээд дууслаа штэ