Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд багтах сайдад нэр дэвшигчдийн нэрийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Тэгвэл шинэ танимд багтах сайд нарын хэн хэн нь бэ?
 
Шадар сайд Ө.Энхтүвшин

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа намын удирдлагууддаа хариуцлага тооцоход Ө.Энхтүвшинг намын даргаар сонгож байв. Гэхдээ дараа жил буюу Ерөнхийлөгчийн сонгуулиар намын даргын зүгээс “ногоон гэрэл”-ээр Ерөнхийлөгчид нэр дэвших байсан ч намын нөхөд нь итгэл хүлээлгээгүй. 
Үүнтэй ижил буюу бүдүүн бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаас нэхэж огцрууллаа. Харин үүний дараа Ө.Энхтүвшин дарга Шадар сайдын албыг хүлээн авлаа. 2000 онд МАХН-аас 72 хүн УИХ-д сонгоход Ө.Энхтүвшин анх удаа парламентын гишүүн болж байв. Тухайн үед тэрбээр намынхаа нарийн бичгийн дарга байсны хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байсан юм. Гэвч дараагийн дөрвөн жилд гишүүний суудалд сууж чадаагүй учир нам дотроо "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож байв. Гэхдээ нгамаа шинэчлэх “мөрөөдөл” нь түүнийг Боловсролын сайдыг суудалд очсоноор төгсгөл болж байв.

Харин намын дарга болсныхоо дараа намын гишүүдтэйгээ нийлэн Төрийн ордонд “Буйдантай суулт” хийж эрх баригч хүчнийг бойкотолж явсан түүх ч түүнтэй холбогдоно. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

1998 он хүртэл тэрбээр улс төрийн намын харьяалалгүй явж иржээ. Улмаар Санжаасүрэнгийн Зоригийг алагдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гурванд өргөдлөө өгч МАХН-д элссэн гэдэг.  2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ. Мөн 2008 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ. 2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. 2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайд Сү.Батболд Монгол улсын Засгийн газрын ерөнхий сайд болсноор Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогдов. Түүнийг энэ албыг хаших хугацаанд сүүлийн 17 жил хэвээр байсан Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэн батлагдсан түүхтэй.
 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

У.Хүрэлсүхийн танхимд Гадаад хэргийн сайдын албыг хашихаар нэр дэвшжээ. Түүний хувьд ажлын гараагаа Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе хийж эхлүүлж байв. Үүний дараа Намын өмнөх дарга Сү.Батболдын талын хүн ч гэж ярьдаг.
Түүний хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албатай нэгэн юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж

1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 40 шахам жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 20 гаруй жил (6 удаа сонгогдсон) сонгогдон ажиллаж байна. 
Түүнтэй холбогдсон хар, цагаан мэдээллүүд хэвлэлийн хуудаснуудад шарлан үлджээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

ОУВС-ын эрх мэдэл бүхийн хүнтэй ойр “нөхөрлөдөг” Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайд нэр дэвшжээ.”Мэргэжил”-ийн Засгийн газрыг унахтай зэрэгцэн түүнийг Сангийн сайд болох тухай таамаг хөвөрч байсан юм. 
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. Тэрээр улстөр, бизнесийнхний дунд “тендерчин” хэмээн алдаршжээ. Энэ талаар тэрбээр 2012 онд Сангийн яамны төрийн нарийн бичгийн ажлаас гарснаас хойш сүүлийн зургаан жил оролцохгүй байгаа. Хариуцаж байсан ажлын хувьд томоохон тендер орж ирсэн нь үнэ хэмээн мэдэгдэл хийж байв. Харин одоо тэр Сангийн яамандаа буцаад очиж байна. Түүнийг Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж, Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн гэх мэдээлэл бий.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Н.Энхболд бол улс төр нэр цэвэр нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй. Сүүлд нам доторх сонгуульд Ерөнхий сайдад өрсөлдөж, тавхан гишүүний санал авсан. Гэхдээ өрсөлдөгч нь түүнд Батлан хамгаалахын сайдын албыг “бэлэглэв”. 2000 оноос УИХ-ын гишүүнээс дарааллан сонгогдож байгаа нэгэн юм. 

БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат

Цэргийн алба хаагаагүй учраас Батлан хамгаалахын сайдад тэнцээгүй. Гомдогсдын фракциас зүтгүүлж буй нэр дэвшигч. Түүний намтар тун товчхон 

Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль төгсөн, 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр, дараа магистр хамгаалсан. Үүнээс хойш дан хувийн хэвшилд ажилласан. Гишүүн болохоор өмнө түүний намтар хоёр жил төрд ажилласан түүх бичигджээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Сүүлийн үед хамгийн их хэл ам дагуулж буй яам. Хариуцлага алдсан асуудлаар сайдаа хүртэл хугацаанаас өмнө огцруулсан яаманд хийх, шийдвэрлэх ажил их бий. Б.Цогзолмаа нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг юм.  Түүний мэргэжил багш учраас энэ салбарт элэгтэй ажиллана хэмээх жиргээ сошиалд олон байна.

НХХ-ийн сайд С.Чинзориг

Эдийн засагч мэргэжилтэй. Өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны  дэд сайдаар ажиллаж байсан. Тухайн үед ахмад дайчны байрны түлхүүрийг аваад алга болсон гэж хэвлэлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Түүнтэй холбоотой элдэв эрээн бараан асуудлууд хэвлэлийн хуудсуудаар дурайж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Энэ засагт багтах хоёр эмэгтэй сайдын нэг нь. Сэтгүүлч мэргэжилтэй хүн Эрүүл мэндийн яамыг авах нь гэх дуулиан тасрахгүй байна. Гэхдээ яг одоо эрүүл мэндийн яамыг хөл дээр нь босгохын тулд сайн менежер хэрэгтэй байгааг дуулгах хүн олон байна.
Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
Энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай. Тэрбээр өмнө нь нам дотроо жигүүр, фракц байгуулж байсан идэвхитэй гишүүдийн нэг юм. 2016 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
 
Бөхчүүдээс сайд болж байгаа бас нэг тохиолдол. Ж.Эрдэнэбатын засагт байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг яам байсан нь Уул уурхайн яам. Улстөрийн тогоонд багагүй хугацаанд “чанагдсан” бөх гишүүн ийнхүү дээлээ давхарлах нь.

БХБ-ын сайд Х.Баделхан

Уналтад орчихоод байгаа бас нэг салбар. Энэ салбарыг аймгийнхаа Засаг даргаас УИХ-ын гишүүний сэнтийд заларсан эрхэм удирдах нь. 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд хүч үзэж ялалт байгуулсан байдаг.  Үүгээр зогсохгүй 2015 онд  Аж үйлдвэрийн дэд сайд сайдаар ажиллаж байсан намтартай. Гэхдээ сүүлийн үед түүнийг аймагтаа төрийн албыг төрлийн алба болгон бужигнуулж байгаа гэх мэдээлэл газар авч байна. Түүний энэ хууль зөрчсөн үйлдэл У.Хүрэлсүх сайдын шаардлагад нийцэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямар ч гэсэн уналтад орсон барилгын салбарыг өөд татах уу, бүр унагах уу гэдэг нь түүний гарт байна. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Бие даагч гишүүн 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-д орсон. Гэхдээ тэр угаас энэ намын угшилтай. Насаараа төрийн албан зүтгэсэн. 2008 оноос хойш парламентад сууж байгаа эрхэм. Тэрбээр Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар 2000-2005 онд ажиллаж байхдаа хүмүүст хамгийн эрэлттэй нэгэн байсан гэдэг. Чухам л энэ хүний дохио зангаагаар төрийн мөнгөний уутны амсрыг хааш нь харуулахыг шийддэг байсан тухай хэвлэлүүд бичжээ. Мөн ОХУ-д төлөх их өрийг тэглэх үед мань эр Н.Энхбаярын арын албанд   ажиллаж, техникийн ажлын хэсгийг ахалж байсан байх юм. Түүнчлэн УИХ-аас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар 57 дугаар тогтоол батлахад ч Ц.Даваасүрэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх юм билээ. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Агаарын Бохирдлыг Бууруулах Дэд Хорооны Даргын албатай. Түүнийг энэ салбарт тохирох нэгэн гэж тодорхойлох хүн олон байна. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-10-16 10:55:15
    xogjiloos xotsorson bolovsrolgui mongol xun amdraxad tam bolj de endees l yawax yumsan yu medexgui ta nariin yum xiideg gej ch xol bxaa
  • Uurtei ni taarsan amitad 2017-10-14 02:39:48
    Yamar ch bolovsrolgui yag uurtei ni taarsan taar shuudainuud bna. Uuruusuu deer hun gargahgui gj ene. Mongol ulam l uruudah ni dee.
  • Иргэн 2017-10-13 22:15:07
    БҮГД НОВШНУУД...
  • moi 2017-10-13 10:39:20
    Ene setguulch avgai dampuurchihaad bgaa eruul mendiin salbariig ood tatna gehed unen hetsuu bnaaa. Hunii ovchin zovlongoor mongo hiideg gazaruud olshirloo
  • bold 2017-10-13 07:10:20
    Mongol dampuurah ni oilgomjtoi bolloo.
  • Бүтэнзаяа 2017-10-13 05:06:07
    Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна
  • Enkhbold 2017-10-13 05:04:51
    Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
  • Hanan 2017-10-13 05:03:16
    Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.
  • Дөлгөөн 2017-10-13 05:01:54
    Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан
  • Hurlee 2017-10-13 05:00:17
    Hurelsukh zarchimch shudraga er hun gj boddog amjilt ard tumniihe aj amidralig ood ni tathin tuld buhnee daichlaarai
  • зочин 2017-10-13 04:33:53
    П.ГОО гэж хэн гээч юм бол хөөрхий. Галзуу хүний өдрийн тэмдэглэл хийгээ юу. Ийм мэдээллээс юу ойлгож авах вэ? Бичих нийтлэх гэдэг ажлаа орхи гэж зөвлөе
  • Зочин 2017-10-13 04:09:06
    Irgediin eryyl mend setgyylchiin gart orchikhob oooo kkkkkkkkkkkkkkkkkk
  • unshigch 2017-10-13 03:12:22
    Tegeed Sgerel setguulch tiim huchtei manager yum u hhhhh. Galzuurchihsan bishdee
  • Ard 2017-10-13 02:58:16
    Eruul mend bol arai dendnee setguulch teneg awgaig yu hiihiin ard tumnee doromjloh yumm khurelsukh !
  • цу 2017-10-13 02:56:07
    батзоригийн талаар ямарч мэдээлэл алга чадахгүй бол битгий бичиж бай
  • zochin  2017-10-13 02:47:08
    ih tenegteh ymaa malnuud setguulch TM said hiilee yu
  • пгоо 2017-10-13 02:32:02
    мэдээ бичиж чаддаггуй пгоо тоймм бичих ч дээ мэдэхгуй дур эзнээ голохгуй гэдэг л энэ байхдаа