“Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт хурал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв байранд болж байна.

Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Номын гурван хүрдэн сан ТББ, ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, ХААИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Сан бизнесийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Мадхъямака ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвүүдийг хэлэлцэж эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.