Таван машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гаргасан.

Энэхүү уриалгын хүрээнд НБОГ, Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд НБОГ-ын албан хаагч,  лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, БЗД-ийн 20, СХД-ийн 24, 25 дугаар хорооны 13 га орчим талбайгаас таван портер хадаг шашны эд хэрэглэлийг хураан устгалд оруулж, цэвэрлэсэн байна.



Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоодог. Иймд  жижиг шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд НБОГ-аас анхаарууллаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хадаг 2017-10-19 15:44:52
    Хадаг хилээр битгий оруулаачээ
  • bi  2017-10-15 01:21:44
    elbegdorj lam boltson yum uu
  • zochin 2017-10-14 21:49:29
    mongol oron hogiin sav bolloo. chihriin tsaasnaas ehleed hogoo hayah ni tom nugel gedgiig lam nar mini ard tumendee oilguulah heregtei baina.
  • Зочин  2017-10-14 04:27:20
    Ашгүй лам нар өөрснийхөө хийсэн ажлыг ухаарч цэвэрлэгээ хийсэн бна мундаг
  • dsn 2017-10-13 15:10:51
    ene ereen myraan muhar sushig ulsiin erunhiilegch naraas ehtei ,jil bur tain tahilaga ch geh shig baahan tusuv zardal gardag tegeed uls oron saijiraa yu?
  • Байгаль амьд шүү 2017-10-13 11:13:25
    Маш зөв бага ч гэсэн байгаль амрагээ иргэд нь мухар сүсэгтэй улс хөгждөггүй мөхдөг жишээ н түвд
  • Zochin 2017-10-13 10:40:42
    Zov ajil hiijee. Odoo humuus bolichih heregtei.
  • иргэн 2017-10-13 09:42:25
    Мухар сүсгийн гайгаар баахан хэрэггүй зардал гарч байна даа. Баахан мөнгөөрөө хятдаас хадаг аваад, түүнийгээ ууланд зүүх гэж бааахан юм болоод дараа нь цэвэрлэх...
  • зочин 2017-10-13 09:25:06
    баяр хургэе бага юм шиг харагдавч маш их буянтай ажил болсон бна энэ жишээгээр бух орон нутагт ийм ажил ернуулэх хэрэгтэй ингэсний араа хумуус ойлгоно
  • yes 2017-10-13 08:16:06
    :yes
  • Нараа 2017-10-13 07:28:28
    Зөв.