Хүмүүнлэгийн тусламж уу эсвэл...
ОХУ улс дайны хөлд нэрвэгдэж байгаа зүүн Украйнд хүмүүнлэгийн тусламж илгээхээр шийдвэрлэсэн бөгөөд тусламжийн цуваа болох 280 цагаан ачааны машинаас бүрдсэн цуваа Украйны хил руу дөхөн ирж байна.
 
Оросын талаас мэдээлж байгаагаар энэ цуваа нь хоол хүнс, ус, эм тариа тээж яваа гэсэн бол Украйны талаас босогчдод зэвсэг, сум,  байлдааны хэрэгсэл нийлүүлж байж магадгүй хэмээн ихээхэн болгоомжилж байна. Мөн АНУ-ын зүгээс хүмүүнлэгийн тусламж бол сайн хэрэг харин зэвсэг байлдааны хэрэгсэл нийлүүлж  болохгүй талаар анхааруулсан байна.

Одоогоор Украйны хилийн 100 орчим км газар Оросын талыг баримтлагч босогчдийн мэдэлд байгаа бөгөөд энэ бүс нутгаар машинууд хил давах бол машинд юу тээж яваа талаар хяналт тавихад хүндрэлтэй байх болно. Украйны ерөнийлөгчийн зөвлөх Валерий Чали хэлэхдээ хэрэв ОХУ үнэхээр хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бол Украйны хилийг давахдаа манай улсын хяналт доор бүх машины ачааг буулгаж Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн машинд  шилжүүлэн ачих хэрэгтэй гэжээ.
 
Энэ тусламжийн цувааг ОХУ-ын Онцгой байдлын яам зохион байгуулсан бөгөөд чухам хэзээ хаагуур хил давахаа мэдэгдээгүй байна.

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-13 09:08:12
    тусламж үзүүлж болно гэхдээ НҮБ-тэй яагаад хамтарч болдоггүй юм болдоо.
    • зочин 2014-08-13 13:53:13
      НҮБ чинь АНУ ба түүний холбоотон шүү дээ, НҮБ байтугай европын холбоог оруульяа л гэсэн тэд хүлээж аваагүй шүү дээ