Маргааш мод тарих үндэсний өдөр
"Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр"-ийн хүрээнд намрын мод тарилт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 14-ний өдөр буюу маргааш болно. Нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт эхэлнэ.  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 2017 оны намрын мод тарилтыг  ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС уриан дор  зохион байгуулах юм.

Энэ удаа мод арчилгаанд ач холбогдол өгч  өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг  модоо арчлах ажилд урилан оролцуулна. Энэ хүрээнд  байгууллага, иргэд  1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна  улиас, чацаргана, агч   гэсэн гурван  төрлийн 600 гаруй  мод  шинээр тарина.  
П.ГОО
Оллоо.м н
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.