Цалин нэмэгдүүлэх шаардлагад урлаг соёлынхон нэгдлээ
Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэх болсноо дуулгав.

Мэдэгдэлд, 
 
  1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, 
  2. Соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх, 
  3. Монгол Улсын Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлуулж, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах, 
  4. Соёл урлагийн төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэн зарцуулах журмыг шинэчлэн баталж, нэмэлт орлогыг ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах эрхийг төсөв захирагчдад олгож, орлогын төлөвлөгөөг дараа жил нэмэгдүүлж өгдөг буруу жишгийг таслан зогсоох шийдвэр гаргах асуудлыг тусгасан байна.

Тус мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Түүнчлэн соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнууд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг шаардсан цуглааныг энэ сарын 16-нд Монгол Улс дахь ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд хийхээр шийдвэрлэснээ энэхүү хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Дээрх асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд энэ сарын 23-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялтанд нэгдэж буйгаа илэрхийлэв.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-10-22 13:15:38
    Bagsh ,emch , zereg anilchidiin tsalingaa ne.evdueh gedeg ni araggui. Gehdee buruu temshej bai a. Mongoggui baihad tsali nemeh bolomnvgui. Oyutolgoigoos ol !...
    139.5.218.14
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2017-10-15 12:00:10
    Zasagiin gazar burdeegui b.a,eronhiilogch,dongoj ajilaa ehlej b.a Ymar tolgoigui humuus be Bagsh nariig ajilaas hal,shalgalt ab Urlagiibhan choloot uran bute...
    172.56.34.199
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-10-15 09:25:23
    За энэ урлагийн салбадай нар яршиг л байна. Эд барьцаад л хамаг тэмцлийг нураадаг. Цаанаас ньч турхирдаг байх.
    202.9.41.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-14 15:22:31
    Ter unen shuu darga nyagtlan guud ni ih bayn tansag humuus baidag
    202.70.46.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-14 14:49:31
    Зөвхөн Мнгол, Ход Солонгос хоёрт л урлаг соелыгхон төсвөөс цалинжина. Америк хүнд энэ талаар хэлбэл яагаад ч ойлгохгүй.
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-10-14 09:40:25
    urlag soyoliin xumuuschin aimaar bayan yum bn lee ed nart nemex xereggui
    202.179.25.13
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-10-14 12:36:26
      сонгодог урлаг, балет, симфони хөгжимчид, ардын дуу бүжиг, дуурь драмынхан баян гэж үү
      66.181.190.229
      Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-10-14 05:57:14
    Багш, эмч,соёл-гэгээрлийн ажилтан нарын ажлын гадуур олдог орлого нь багасаад нийгмээрээ ядуураад ирэхээр бухимдсан хэрэг,??? тэдэнд үргэлж гарц байдаг ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-14 05:09:50
    Цалингаа ур чадвартай нь уялдуулж нөгөө бидний зориод байгаа зах зээлийн нийгмийн жаягаараа нэмээчээ бүгд хавгайруулах хэрэггүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-10-14 12:39:50
      Юун ур чадвар. Тэднийг чадна гээд улс ажиллуулж байгаа.
      66.181.190.229
      Мэдэгдсэн Хариулах