Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөнө

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд зохион байгуулагдана. Монголын оролцогчид 11-нд Арабын нэгдсэн Эмират улсад очсон бөгөөд маргааш нь “Нэг сургууль, нэг орой” арга хэмжээнд оролцлоо. Энэ нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчид өөрийн улс орны тухай Эмиратын дунд сургуулийн сурагчдад танилцуулах, нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой хөтөлбөр ажээ.

Абу Даби дахь Германы олон улсын дунд сургуулийн удирдлага болон сурагчид Монголын оролцогчдыг халуун дулаанаар угтан авчээ. Тус сургууль нь АНЭУ-даа суралцагсдын тоогоор тэргүүлдэг бөгөөд 450 гаруй сурагчтай. Хөтөлбөрийн дийлэнх хувь нь герман, англи хэл дээр явагддаг, удирдлага болон бүх багш нар нь Герман улсаас уригдан ирсэн гэдгээрээ онцлогтой сургууль юм байна.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй Монголын зургаан оролцогч тус бүр өөрийгөө англи хэлээр танилцуулан, Монголын тухай сонирхож асуусан багш, сурагчдын асуултад нь хариулсан юм. Улмаар мужаан, тогооч, өрөг угсралтын оролцогчид сурагчдын дунд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан тэмцээн зохион байгууллаа.

Монгол Улсын газрын зургийг уран хөрөөгөөр хөрөөдөх, Дубайн дэлхий алдартай Бурж Халиф цамхагийг модон тоглоомоор өрөх, жимсээр гоёмсог чимэглэл хийлгэх зэрэг тэмцээнд сурагчид идэвхтэй оролцон, маш өрсөлдөөнтэй болжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.