Эрдэнийн Бат-Үүлийн ээлжит “дээрэм”
(Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн)

Хөөрхий дөө, энэ муу хэдэн жолооч, хөл дүүжлэх унаатай болсныхоо горыг мөн ч их амсаж байна даа. Дааж давшгүй татвар хураамж, дээрээс нь машинаа ачуулвал 70-90 мянган төгрөг, дугуйг нь цоожлоход хорин мянган төгрөг, дээрээс нь торгууль бүр болиод хотын төв рүү орох болвол сар бүр 50000 төгрөг гэнэ. Э.Бат-Үүл, Н.Гантөмөр хоёрын “далайсан газар далдарч” яваа нь энэ.

Хөл дүүжлэх унаатай болох гэсэн зовлонг хэн хүнгүй л амссан байх. Өвчтэй ээжийгээ эмнэлэгт хүргэх гэж, өөдсөн үрээ цэцэрлэгт нь аваачих гэж, мухлагийнхаа барааг татаж, түгээх гэж өр зээл тавин байж нэг унаатай болдог. Тэр нь хотын захиргааны хэдэн даргад “хэслэгийн унаа” болж харагдаад байдаг, зовлонтой хорвоо шүү! Энэ бүхнийг хүмүүс “Э.Бат-Үүлийн ээлжит дээрэм” хэмээн нэрлэх болсон байна. Машины дугуй цоожлох гэдэг нь миний ойлгож байгаагаар бол тэмээг богочоод орхичихдог шиг юм уу даа. Ер нь аль “харгис” аргуудыг гадаад ертөнцөөс олж ирж байгаа. Хотын төв рүү орох машины зөвшөөрөл сард 50000 төгрөг гэнэ. Мэдээж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга нарын унаа машин, тэдний гэр бүл, бараа бологчдод энэ шийдвэр хамаарахгүй байх. Улсын их хурлын гишүүд, сайд дарга нарын унаа машиныг 50 мянга төлж үү, үгүй юу гэдгийг шалгах зоригтой аавын хүү Монголд одоохондоо төрөөгүй байгаа байх. Дээрээс нь түргэн тусламж, онцгой байдлын алба, сайд  дарга нарын гэр бүл хамаатан садан гээд мэдээж энэ хууль тогтоол үйлчлэхгүй олон хүн гарч таарна.

Хотын төв замууд руу орох эрхгүй болох хүмүүс бол шөнийнхөө хоолыг залгуулж ядан яваа хэдэн жолоочид л хамаарна. Хотын төв рүү орох эрхийг хязгаарлах юм уу, эсвэл өндөр хураамжтай зөвшөөрөл авахын цаана олон хүндрэл байна.Хориглоод байгаа төв замуудын дэргэд байр сууцтай гарааштай өчнөөн олон жолооч байгаа. Тэд гарч орохын тулд албаар 50 мянган төгрөгийн хураамж төлөх, эсвэл гарч орох тоолондоо торгуулдаг болохнээ дээ!

Такси яах вэ?Таксийны журмаар үйлчилж байгаа машин яах вэ? Мөн л албаар 50 мянгын зөвшөөрөл авах уу? эсвэл хориотой замаар явж болохгүй гээд хотыг тойрч давхиад байх уу? Автобусаар авч явж болохгүй хайрцаг сав, янз бүрийн материалыг хориотой замаар оруулах, гаргах зөндөө тохиолдол гарна. Бид чинь тэгээд төв замын зөвшөөрөлтэй машин эрж, үйлээ үзэх үү... гэхчлэн олон асуудал босч ирж байгаа. Сарын 50 мянган төгрөг гэдэг бол бага тоо биш. Төрийн мөнгөөр тансаглаж суугаа эрхмүүдэд бол өдрийн хоолных нь л мөнгө байх. Ийм хэмжээний төлбөр төлж чадахгүй хичнээн мянган жолооч яваа гэж санана!

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр телевизээр ээлжит “ тархи угаалгаа” хийж байна. Судлаад үзсэн чинь өдөрт олон жолооч хотын төвөөр дэмий сэлгүүцэж байна гээд хэдэн тоо хэлчихэж байна аа. Тэгээд л хотын төв замууд руу орж гарах сарын 50 мянгын зөвшөөрөл олгож цэгцлэх юм гэнэ. Цэгцлэх юмаа, мөн олов оо?!

Э.Бат-Үүл,Д.Баттулга, Н.Гантөмөр гурав минь, би та хэдийг уг угшлаас чинь эхлээд мэднэ. Өчигдөр ямар хүмүүс байлаа, та нар. Өнөөдөр хэн гэгч болчихоод ард түмнээрээ ингэж тоглож сууна вэ? Өнгөрсөн хоёр жилийн дотор та нар л ард түмэн рүүгээ: “Торгоно” ”Хариуцлага тооцно” “Газрыг чинь албадан чөлөөлнө” ”Шалгуулна” гэж хашгиралдлаа. Танай намын жирийн гишүүд саяхан төрийн гурван өндөрлөгт хүргэсэн мэдэгдэлдээ: “Эрх баригч болсноос хойш тэд тэнгэрт гарсан” гэж та нарыг хэлсэн байна билээ. Бас “Түүх давтагдах нь” гэж сануулсан том өгүүлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдлаа. Түүнд:Түүх давтагдах нь ээ. Эмгэнэлтэй, өрөвдөлтэй, гашуун сургамжтай түүх. Ардчиллаар овоглосон хэн бүхний сөхөхийг хүсдэггүй тэр түүх. Улс төрийн тавцангаас нэр нь арчигдахдаа хүрч байсан, даргатайгаа хамт гудамжинд лааз өшиглөж явсан, тэр үйл явдал дахиад давтагдах нь” гэж бичсэн байгаа. Та нарын л увайгүй үйл ажиллагаа, хий хоосон мэдэмхийрэл, ард түмнээ басан доромжилсон хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн арчаагүй байдлаас чинь болоод ардчиллын нэр хүнд унаж, бөхөж байгаа зул шиг болсон байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Үүл, орлогч дарга Н.Гантөмөр нарт ахмад хүний хувьд, хотын байгууллагад насаараа ажилласны хувьд хэдэн зүйлийг сануулах нь хожимдоогүй болов уу гэж бодож байна.

-Та нар хэт тансаг­лалынхаа зардлыг ядарсан ард түмнийхээ тасрах гэж байгаа нуруунд үүрүүлэхийг санаархаж байна. Хот, дүүргийн захиргааны толгой талыг намынхан, танил тал, ах дүү садан төрлөөрөө яаж тэлэв. Тэнд тэр-бум тэрбумаараа мөнгө урсаж байгаа. Бразилийн олимп үзүүлэхээр 18 хүнээ илгээх гэхчлэн тив дэлхий хэрсэн аялал, зугаалга, тансаглалд Монголын хамаг мөнгийг барж байна. Тэгээд энэ зардлаа нөхөхийн тулд, жолооч нарын халааснаас 50000 төгрөг суйлахад хүртэл хүрээд байна.

- Эрхэм дарга нар минь, та нар биднийг мал гэж бодоогүй биз дээ. Жил болгон л бидний тархи, нүд хоёрыг угааж “Их бүтээн байгуулалт” нэрээр хотын төв хэсэгт эрээн цэцэг суулгалаа. Хэнд ч хэрэггүй хогийн ногоон уут тараалаа. Хэдэн замын уулзварыг өргөтгөлөө. Төмөр замаар явдаг автобус (RAIL BUS)-ыг сүр бадруулан оруулж ирсэн чинь 2-10 аадхан хүнтэй явж байна гэсэн. Өнөөх, олон тэрбумын үнэтэй, төв талбай угаадаг машинууд яасан бэ? гэхчлэн нүд, тархи угаасан чинь хэтэрлээ.

- Та нарт, гарцаагүй хиймээр, тулгамдсан мөн ч олон асуудал байна даа. Барьж авч зүрхлэхгүй хэдэн жолоочтой хөөцөлдөөд тойроод л байх юм. Хотын захын хорооллуудыг гэрэл цахилгаантай болгомоор байна. 21–р зууны нийслэл хотын иргэд харанхуй шалбааг болсон гудамжаар айж, чичирч явна шүү дээ. Тэдэндээ анхаарал тавихгүй, төв талбайн гэрэл чимэглэлийг хичнээн солиод яах юм. Жил болгон л хотын төвийн хэдэн замыг ухаад л дахиж засаад байдаг. Дөрвөлжин плитаг нь овойж товойсон чулуугаар солих жишээтэй улам дордуулдаг. Дасаж сурсан, автобусны буудлуудыг нь холдуулж, ойртуулж “тоглодог” ийм л ажилтай юм байна шүү дээ. Хүмүүс бол “хотын удирдлага, намынхан, танил талдаа их мөнгө хүртээх гэж л ингэж байгаа юм” гэдэг.
- Хүндэт дарга нар минь, та нар нэг зүйлээс ичээч. Бид хажуунаас чинь ичээд байгаа нэг зүйл бий. “Улаанбаатар” галт тэрэгний буудал “Чингис” олон улсын онгоцны буудал гэж, хоёр давхар өрөвдөлтэй газрууд бий. Өнөөдөр тийм “буудлын оронцогууд”-тай улсын нийслэл хот дэлхийд байхгүй байх. Томоохон амбаар шиг юманд л олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээж аваад байгаа юм даа.

Тэгсэн чинь хотын хоёр даргын ордон нь багадаад Сонгино хайрхан дүүрэгт газар чөлөөлүүлээд, сүрлэг ордны цогцолбор барьж байгаа гэнэ. Хичнээн ч тэрбум гэв дээ, аманд багтахгүй зардал төсөвтэй юм гэсэн. Та хэд улс нийгмээ гэж боддог бол, олон улсын нислэгийн “Чингис”, галт тэрэгний “Улаанбаатар” буудлуудаа энэ хоёр жил гаруй хугацаанд шинэчлээд барьчихвал барьчих эрх мэдэл хөрөнгө мөнгө, бүхий л зүйл байсан шүү дээ. Тэгсэн чинь өөрсдөө залрах том ордон л байвал, өрөөл бусдад хамаагүй бололтой юм.

-Өнөөх ТЭЦ-5 хаачсан бэ? Нийслэл маань нэг л өдөр гал алдаж мэдэх юм гэсэн. Элэгдэж муудаж, урьд өмнө нь тэсрэлт дэлбэрэлт болж байсан ТЭЦ -3,4 төө найдахын хэрэг байгаа юм уу. ТЭЦ-5-ын тухай ярьсаар, шав тавих гэсээр байтал чинь сонгуулийн дөрвөн жил өнгөрөх нь. Хотын амин чухал зүйл үерийн далан, суваг шуудуунууд чинь хогоор бөглөрсөн, эвдэрч хэмхэрсэн юм хэвтэнэ.

Тэнгэр бурхан мөн ч олон удаа сануулга өглөө. Огт хөдлөхгүй юмаа. Байгалийн гэнэтийн аюул болохыг байг гэх газаргүй л байхдаа. 1965 оны аймшигт үерийн дараа манай хотынхон одоо байгаа далан, суваг шуудуу, Богд уулын арын замыг төсвөөс улаан мөнгө ч гаргалгүй барьчихсан л юм даа. Тэхэд юу гэнэ вэ, Богд уулын арын замыг хичнээн тэрбум төгрөгөөр барилаа гэнэв?! Тэр үеийн хотын дарга нар одоо амьд сэрүүн байж л байна.

-Хотын дарга нар минь, над дөрвөн дугуйтай машин байтугай, дөрвөн хөлтэй нохой ч байхгүй. Гэхдээ залуур мушгиж яваа энэ хэдэн жолоочоо хараад сэтгэл зовж байна. Өдөр болгон дарамталж байгаа үнийн өсөлт, та нарын татвар гувчуураас чинь залхаж гүйцжээ. Гэвч тэвчээр барагдана гэж юм байдгийг анхаарахад гэмгүй бол уу. Яг үнэнийг хэлэхэд замын түгжрэл гэдгийг чинь та нар үүсгэж байгаа. Жилд 40-50 мянган машин гаднаас оруулж ирж байна гэнэ. Үүний голыг сайд дарга нарын машиныг шинэчлэх, гэр бүлийнхэнд нь зориулсан, танил талынх нь машинууд байдаг гэх. Өнөөдөр Улаанбаатарт хэдэн том хашаа дүүрэн машин байна. Машины импортыг та нар л өөгшүүлж, оруулж байгаа шүү дээ. Эцэст нь танил тал муутай, амьдралаа залгуулж ядаж байгаа олон мянган жолоочоо хотын төв зам руу орох эрхийг нь хасах, өндөр үнэтэй зөвшөөрлөөр дарамтлах нь арай дэндэж байгаа бус уу.

Г.ЖАМЪЯН
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • beatrice 2018-12-08 22:01:28
    Сайн байна уу Зээлийн Кластерийн Банк нь таны бүх зээлийн зээлийг (машин зээл, ажлын зээл, хувийн зээл, эргэлтийн зээл) болон үл хөдлөх хөрөнгийг зээлж аваад а...
    156.0.213.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Arlene Уильямс 2016-11-13 17:21:14
    Өглөөний мэнд найзуудаа би зарим нь зээл компаниа хараах нь бодит боловч компаниас зээл заль мэх би сөрөг та болгоомжил (Arlenewilliiamsloanfinance@gmail.com)
    105.112.35.34
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2014-09-12 03:38:15
    demjij bna.uul nuuhiig huleeltei n bishdee,udur bur daramtand bnaoo,zogsool oldohgui,zam ruu shahsan tom baishin,turiin uilchilgeech avhad hetsuu,achina,tugjine,hen tegj selguutseed bgaa yum be,hiih ajilgui bayachuudiin ehner huuhed shuudee,geree zasaad t
    103.9.90.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжиж байна 2014-09-05 08:26:08
    Тэр Богд уулын арын замаар хэн явах бол өвөл хальтиргаа эхлэхээр олон мушгий тойрогтой энэ зам дээр юу болох бол тийм их мөнгө сул хаяах ямар хэрэг байсан юм бол .........................................................
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2014-08-14 02:30:47
    Яг үнэн хэлжээ. Санал нэг байна.Сар бүр ямар мөнгөөрөө 50.0-г төлөх юм.Энэ замаар өөрсдөө чөлөөтэй зорчих гэж ард түмнээ ялгаварлаж байгаа юм. Тэгээд энэ замаар явуулахгүй болохоор өнөө олон ардууд чинь бусад зам дээрээ ачаалал үүсгээд бүр алингаа алдах
    203.91.119.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2014-08-14 01:26:12
    Бат-Үүл хотын даргын зөв. Манайхан дандаа л дураараа дургих гээд байдаг араншинтай. Энэ машины түгжрэлийг шийдэх нь чухал биз дээ.
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • durak 2014-08-13 11:02:25
    Teneg humuus tenegeeree l duusna. Bat-uul salga ovgoon gadaadad iim bdag gej tenegteed bhiin. London ulaanbaataraas 50-100 jiliin hogjiltei bas heden 10n say hun amidarch bga ochnoon olom hot bga. Manaih gantshan hotod ni 1 say hun bn haritsuulaad uzdee
    182.160.34.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Zorig 2014-08-13 07:32:01
    Давхар зам, зүүн баруун зүг рүү шууд нэвтрэх зам, тойрог замууд барих зэрэг ажлуудыг яаралтай эхлэх хэрэгтэй. Дугаар хязгаарлахаа болих хэрэгтэй. Бас иргэд хүссэн газраа газар өмчлөх боломжтой байх хэрэгтэй. Бусдыг дуурайх хэрэггүй. Бидний онцлог зүйл гэж
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-13 07:20:02
    замын ачаалал та нарын нэрлэж сурсанаар ядуус хөгшид гэр хороололын халтар гэгдэх болсон бидрүү ирэх нь таны бодлоор зөв байхуу Үүл баатраа. Хүн тэнэг байж болноо тэнгээрээ гайхуулах хэрэггүй за
    202.131.238.58
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхөө 2014-08-13 06:52:23
    Ганцаараа 40 мянгат хотын захиргаа хооронд амар явах гэж бодоо юу захын хороолол гудамжинд бид түгжирэх ч яамаа ТҮРГЭН, ГАЛ, ЦАГДАА яах болж байнаа Гэр хороололын захын дүүргийн иргэд бид ямар буруутай юм бэ?
    202.131.238.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Hangai 2014-08-13 05:50:19
    Hetsuu yumaa mongoloo sanaad baidag ochie geheer tsalin baga , bas deerees ni eldev tatbar bur hotiin tuvruugee orj chadahguid hurlee . Neg l udirdah arga baril buruu baina daa. . Bat uuliig ard tumen sainaar huleej abch baisan shuu.yum hiij boloh bolov
    62.135.108.255
    Мэдэгдсэн Хариулах
  • nowsh 2014-08-13 05:18:56
    ardchilsan namiin nohod ard tvmneesee tasarjee. ter battulga gedeg nohor bairnii mongogvi hvn hotiin zahad ger barij shiljij irehiig zogsoono gej yarij bna le. teneg batvvl n bainga mongoor daramtalna. 43 nastai eregtei huwiaraa taksiind yawdag 6 am bv
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • САНАЛ АСУУЛГА 2014-08-13 02:55:01
    Энэ Батүүлийг буцааж татах хуулийн санкц байдаггүй юмуу,Ард түмнээс санал асуулга асууна гээд зурагтаар яриад байсан.Өөрийг нь буцааж татах санал асуулга явуулах зоригтой хэвлэл мэдээлэл байна уу Энэ буугийб шиг өчүүхэн шодойтой нийгэм талцуулсан дрож хэр
    124.158.112.4
    Мэдэгдсэн Хариулах
  • буугийб 2014-08-13 02:07:30
    Үүлийн зөв. Хотын хүүхэд болохоороо хотоо яавал аятайхан болгохуу л гэж бодож байгаа.нөгөө ардын намын үед бол улаан хацар энкхолд энэ тэр гээд хөдөөний баагийнуудхотын дарга болчихсон одоо аль газрыг зарахуу аль замын боржуурыг солихуу гээд мөнгө бодоод
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • буугийб 2014-08-13 02:07:28
    Үүлийн зөв. Хотын хүүхэд болохоороо хотоо яавал аятайхан болгохуу л гэж бодож байгаа.нөгөө ардын намын үед бол улаан хацар энкхолд энэ тэр гээд хөдөөний баагийнуудхотын дарга болчихсон одоо аль газрыг зарахуу аль замын боржуурыг солихуу гээд мөнгө бодоод
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • буугийб 2014-08-13 02:07:25
    Үүлийн зөв. Хотын хүүхэд болохоороо хотоо яавал аятайхан болгохуу л гэж бодож байгаа.нөгөө ардын намын үед бол улаан хацар энкхолд энэ тэр гээд хөдөөний баагийнуудхотын дарга болчихсон одоо аль газрыг зарахуу аль замын боржуурыг солихуу гээд мөнгө бодоод
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочих 2014-08-13 01:59:33
    Яахав тэнэг Бат-үүл тэнэгээрээ л дуусна. Гэхдээ Бат-үүл -с ч өмнөх нь ийм л байсан. Хийдэггүй л байсан шд. Бүгд ингэж нүд угаадаг л байсан шд. Бид сэтгэхүйгээ л өөрчлөх хэрэгтэй байна. Үнэхээр улс орныхоо төлөө хэдэн мянган хүн байгаа. Тэд бүгд толгойгоо
    202.131.247.23
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-13 01:48:09
    bitgii dongos gertee orood taarsan gazraa gutal oimsoo tailaad chuluuddag shigee haa hamaagui mashinaa tavival ingedeg yum
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochinii esreg 2014-08-15 17:44:43
      Chi uuruu gertee oims gutalaa shiddegteigee ijil sanaad bna u suudee yarih geed hulgaigaa yariv gegcheer
      180.149.78.20
      Мэдэгдсэн Хариулах