Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 10-15-ны өдрүүдэд Болгарын Пловдив хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 29 тамирчин оролцсоноос нэг алт, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, “С” ангиллын 70 кг-ын жинд ОУХМ Хаянхирваагийн Нямдорж алтан медаль хүртсэн байна. Мөн “В” ангиллын 130 кг-д спортын мастер Мөнхбаярын Улаанбаатар, “А” ангиллын 88 кг-д спортын мастер Батсайханы Идэрсайхан, 130 кг-д ОУХМ Баярсайханы Батжаргал нар хүрэл медаль хүртжээ. 

Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын начин М.Улаанбаатар Пловдивийн дэвжээнээс хос медалийн эзэн боллоо. Тэрбээр сонгомол бөхийн “В” ангиллын 130 кг-ын жинд аварга болсон юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.