“Монретранс Фүүд” ХХК-ийн 11 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу “Монретранс Фүүд” ХХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус компаний агуулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалагдаж байсныг илрүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн 49 нэрийн, 448 ширхэг, 11.530.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Монретранс Фүүд ХХК-ийн менежер, агуулахын зохион байгуулагч нарыг байлцуулан Улаан чулуутын хогийн цэгт устгалд оруулжээ. 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • heregtei gazar ni hynalttaigaar ashiglah 2017-10-17 02:20:08
    Urelgen yumaa
  • Зүгээр хаях утаггүй  2017-10-16 07:04:53
    Гахай, шувуу, нохойны хоолонд харж байгаад өгөх хэрэгтэй. Эсвэл амьтны хоолны үйлдвэрт өгч тусгай хоол болгоод борлуулж болохгүй юу?