Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэж байна

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ. Хурлын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. 

Тэрээр "Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, мөн бүх нийтийг хамардаг онцлогтой. 

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах асуудалд оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал алхам” гэдгийг онцлон тэмдэглэв.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-16 05:08:49
    еренхийлегчийн санаачлагаар ч билуу дэмжлэгээр ч билуу чуулган хийсэн байхаа туунээс хойш хунсний аюулгуй байдал яаж дээрдсэн юм болдоо хеерхий
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах