ФОТО: Налуу замтай гүүрэн гарц нээгдлээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүрэгт Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд,  48-р сургуулийн хойно барьсан “Явган хүний гүүрэн гарц”-ыг өнөөдөр нээлээ. Металл хийц бүхий энэхүү “Явган хүний гүүрэн гарц” нь  3м өргөн, 33м урттай, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  1,56м өргөн налуу замтайгаараа онцлог юм.

БЗД-ийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр 48-р сургуулийн орчимд  зам хөндлөн гарах явган зорчигчдын хөдөлгөөний эрчим дунджаар цагт 1000, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дунджаар 3000 байдаг гэсэн тооцоо бий. Өвлийн нөхцөлд замын налуугаас шалтгаалан хальтиргаа гулгаа үүсдэг, тиймээс автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн  хөдөлгөөнийг Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулж,  явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад энэ гүүр чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэ  гүүр ашиглалтад орсноор  иргэд  Их тойруугийн гудамжны авто замыг аюулгүй хөндлөн гарах таатай нөхцөл бүрдэх төдийгүй тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг  бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон ач юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.



















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2017-10-25 05:30:31
    хархорин зах гэж түгжээний гацааны үндэс байна гүүрэн гарцыг нь ажилд оруулаад явган хүний гарцгүй болгож гэрэл дохиог нь аваач ээ, арай 2 бна шүү
  • irgen 2017-10-24 05:08:17
    ene yah ve avto hudaldaanii tovoo ajild oruulaachee hulchgaruudaa
  • bi 2017-10-20 06:43:46
    Ард түмний мэтгэлд нийцсэн бүтээн байгуулалт олныг хийгээрэй.Амжилт хүсье
  • sanaa 2017-10-18 01:07:58
    Харин гүүрэн гарцны хэлбэр дизайн нь улам гоё болоод сайжраад байгаа юм биш үү. Ялангуяа тэргэнцэртэй хүнд зориулсан налуу нь жинхэнэ амьдралтай болжээ.
  • иргэн 2017-10-17 14:49:16
    уа ум базарвааний хумпад бухэл бутэн тавдугаар цахилгаан станц уу нисэх буудал уу темер замуу аж уйлдвэрийн парк уу нефтийн уйлдвэруу нэг муу темер шат
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-17 10:34:05
    Энэ нэг тууз хайчилдаг балай юмаа больмоор юмаа
  • зочин 2017-10-17 10:27:26
    120 мянгатын гүүрэн гарцыг хүнд зориулсан болгож өгөөч, лефт нь огт ажиллаладаггүй шат нь дээр дор хөл муутай байтугай хөлтэй хүн явахад хүндрэлтэй , , ,
  • mgl 2017-10-17 06:16:21
    bas l tuuz haich, yadargaatai um be ta nart hiij bga um alga bnshde 2 jil bllo
  • OK 2017-10-17 06:04:35
    OK
  • зочин 2017-10-17 05:33:42
    Гоё бүтээн байгуулалт болжээ,, Хүүхдүүд, өндөр настангууд зам гарах гээд маш хэцүү байдаг юм,, Одоо асуудалгүй болж, Баяр хүргэе.