67 дугаар сургууль Смарт ангитай боллоо
Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа улсын сургуулиудаас 67 дугаар сургууль анхлан Смарт ангитай боллоо. Тус танхимд мэдээлэл зүйн хичээл болон солонгос хэлний хичээл цахим хэлбэрээр орох юм.
 
Дэлхийн стандартад нийцсэн смарт ангийг 30 сурагчид зориулсан дэлгэц болон сурагч тус бүр таблэттэй хичээллэх нөхцлийг бүрдүүлж тохижуулсан байна.

67 дугаар сургуулийн захирал Б.Чойдорж хэлсэн үгэндээ “Бид зөвхөн мэдээлэл зүй болон солонгос хэлний хичээлийг смарт ангидаа оруулахаас гадна бусад хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон “Samsung electronics” хамтран 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд Монгол улсын нийт 20 сургууль хамрагдах аж.










 
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-10-23 11:42:24
    Surguuliin orchind yadaj tsahimig jaahan hyzgaartai bailgaval '
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах