СХД-ийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутагт байрлах 92 дугаар цэцэрлэгт бүүрэг байна гэсэн мэдээлэл Зоонозын өвчин судлалын үндэсний төв/ЗӨСҮТ/-д иржээ. Уг мэдээллийн дагуу тус төвийн мэргэжилтнүүд  цэцэрлэгийн анги, хувцас солих өрөө, угаалтуур орчмоос найман ширхэг бүүрэг цуглуулан лабораторит зүйл тодорхойлох судалгааг хийхэд Ctenocephalides төрлийн Ctenocephalides canis зүйлийн бүүрэг болох нь тогтоогджээ.

Энэ төрөл, зүйлийн бүүрэг нь чичүүл, алаг даага зэрэг жижиг мэрэгч амьтанд, гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муурт мөн хүнд шимэгчлэн амьдардаг аж. Тухайн цэцэрлэгийн доор байрлах хонгил нь мэрэгч амьтан орж гарах нүх үүссэн халуун дулаан орчинтой бөгөөд нохой, муур орогнох тааламжтай нөхцөл бүрдсэн бохир усны болон дулааны шугам сүлжээгээр дамждаг улмаар бүүрэг тархах нөхцөл болсон байна.

Тиймээс ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

• Хувийн эд зүйлс болон цагаан хэрэглэл, дэр, зөөлөн тоглоом зэргийг сайтар угаах ариутгал хийлгэх;
• Орны матрас, гудас, хөнжил, шалны хивс, хивсэнцэр зэргийг саваагаар сайтар гүвж, наранд тавих;
• Бүх өрөө тасалгааг халдваргүйтгэлийн уусмалаар угааж, цэвэрлэх;
• Бүх ор, зөөлөн буйдан, хивс хивсэнцэрийг тоос сорогчоор соруулж цэвэрлэх;
• Цэцэрлэгийн хонгил, шат, дээврийн хөндийд золбин нохой, муур болон жижиг мэрэгчид дахин орж үүрлэхээс сэргийлэх, гаднах нүх завсар зайг сайтар битүүлэх; 
• Дулааны шугамын хэсгийн хана, шаланд гарсан нүх, зай завсрыг битүүлж хуурай байлгах;
• Мэрэгч амьтан болон тэдгээрийн шимэгч болох бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд харьяа эмнэлгийн байгууллагад хандах.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-18 08:27:02
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах