УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний нэгдүгээрт байх асуудал бол хүнсний аюулгүй байдал. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгосон. Гэхдээ Хилийн хяналтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоогүйгээс ард иргэд хохирч байна. Хилийн хяналтын хуудсаар ААН, иргэдийг маш их дарамталж байна. Энэ мэт маш олон асуудлыг цэгцлэх цаг болсон байна. Төсвийн мөнгийг үрэн таран хийдэг эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй холбоотой асуудлыг цэгцлэх боломж байна уу? Стандартчилал хэмжил зүйн газрыг амь оруулаарай. Оюуны өмчийн газрыг өөр дээрээ авах тал дээр ажил хийж чадах уу” гэх асуултад хариулт авахыг хүслээ.
Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэх байгууллагуудынхаа ажилтай маш сайн танилцана. Өөрчлөх юм байгаа бол даруйхан өөрчлөнө.
П.ГОО
Оллоо.мн