Эбола вирусээр амь үрэгдэсдийн тоо мянгаас давлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээс үзвэл, баруун Африкт дэгдсэн Эбола тахлын улмаас 1013 хүн амь насаа алдаад байгаа ажээ. Өвчлөгсдийн биеэс гарах хөлс, шүлс зэрэгт л хүрэхэд халддаг энэ өвчний эсрэг вакциныг хараахан гаргаж чадаагүй учир Эболаг хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй гэж сэрэмжлүүлээд байна.

Либерийн Засгийн газрын хүсэлтээр АНУ энэ тахлын эсрэг боловсруулж буй туршилтын вакциныг нийлүүлэхээр болсон юм. Энэ алхмыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн М.Чан мөн зөвшөөрчээ. Туршилтын вакцин ямар үр дүнд хүрэхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.


Б.БАРС
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.