Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
Дархан хот байгуулагдсаны түүхт 56 жилийн ой өчигдөр/10.17/ тохиолоо. Уг ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын начин Бердимуратын Серик түрүүлжээ.

Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Доржийн Анартай хүч үзэн барилдаж давсан байна.

Б.Серикийн хувьд Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанаар улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэний дараа анх удаагаа түрүүлсэн нь энэ ажээ. 
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.