Д.Эрдэнэбат: Найман цагийн хугацаанд таван сайдын томилгоог хэлэлцлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна. Томилгоог хэлэлцсээр ажлын цаг дуусгавар болсон тул УИХ-ын дарга М.Энхболд “Цаг сунган хуралдаж, сайд нараа томилох уу” гэдгийг гишүүдээс тодрууллаа.

Үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Найман цагийн хугацаанд таван сайд хэлэлцлээ. Цаана нь 10 сайд байна, 16 цаг шаардлагатай. Гишүүд ч мөн асуух зүйл их байна. Шөнө болохоор оронцоглодог. Өмнөх сайд нарыг ч шөнөөр томилж байсан. Нэгэнт хэлэлцүүлэг эхлүүлсэн учир маргааш чуулганы хуралдаанаа цагтаа эхлүүлээд асуудлаа хэлэлцвэл яасан юм бэ. Одоо завсарлуулъя гэсэн бодолтой байна" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд " Үндсэн чиглэлийн яамдын сайд нараа томилчихоод маргааш бусад сайд нараа хэлэлцүүлье" гэснээр чуулганы хуралдааны цагийг сунгахаар болов.
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нийгэм 2017-10-19 02:39:18
    Ажлын цаг барихдаа ч гол биш л байх. Улс орны хувь заяатай холбоотой бол төрийн түшээд унтах нойр идэх хоолоо нэг удаадаа тэвчих тэвчээр байх байлгүй дээ.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • АН=> Алны Нүх 2017-10-19 02:15:18
    АН=> Алны Нүх
    110.18.176.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-18 12:00:01
    Дунд нь хор хийчих вий дээ Энэ ясан толгойт
    202.21.125.2
    Мэдэгдсэн Хариулах