Ч.Хүрэлбаатар: Би Оюутолгойн гэрээг байгуулах үед Засгийн газрын гишүүн байгаагүй
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох хүсэлтийг хэлэлцэж байна. Нэр дэвшигчээс Оюутолгойн гэрээтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Тухайлбал дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монголын зовлон Оюутолгойгоос эхэлсэн. Энэнд Ч.Хүрэлбаатар оролцсон нь үнэн. Яагаад дөрвөн оролцогч гарын үсэг зурсан юм бэ. Оффшортой холбоотой хоёр Нидерланд компани байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Оюутолгойн орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулъя гэхэд хүчингүй болгосон нь ямар учиртай вэ” гэлээ.

Үүнд Сангийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ Би Оюутолгойн гэрээг байгуулах үед Засгийн газрын гишүүн байгаагүй юм. Гэрээнд С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсэг зурж оруулж ирсэн. Та миний цахим хуудас руу ороод энэ тухай тайлбарыг уншаарай” гэсэн юм
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.