Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг чухал
БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо. Төрийн алба гэхээсээ илүү хувийн секторт ажилласан туршлага ихтэй шинэ сайд өнөөдрөөс яамны ажлаа хүлээж авна. Харин шинэ сайдыг ажлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаарх бодлого гаргаж эхлүүлээрэй гэх саналыг гишүүд хэлж байв. Тэр дундаа манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн шаардлага тулгараад байгааг дуулгасан юм.

Эдийн засагт бодит хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд өвлийн аялал жуулчлал ихээхэн ач холбогдолтой салбарынхан дуулгадаг. Яг өнөөдрийн байдлаар манай улсад өвлийн улиралд жилд 80,000 орчим жуулчин ирдэг гэх албаны тоо мэдээлэл байдаг аж.  Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аяллын компаниуд энэ тоонд эргэлзэж байгаагаа дуулгадаг. Учир нь манай улсад өвлийн аялал жуучлал хангалттай хөгжөөгүй. Аялал жуулчлал компаниуд өвлийн аяллыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө их шаардагдах учир нь хараахан зорьж, зориглодоггүй. Энгийн жишээ гэхэд хөдөө орон нутгуудад жуулчид байрлах тохь тухтай байруудыг бий болгохоос эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу үзэж харах зүйлсийн тоог нэмэх хэрэгтэй болно. Үүнд төрөөс ихээхэн анхаарч, хөрөнгө, санхүүжилт гаргах шаардлагатай. Нэг үгээр өвлийн аяллыг хөгжүүлэхэд төсөв мөнгөний дэмжлэг зайлшгүй шаардагддаг байна.  Жишээ нь, Өвөр Монголд шинээр үзвэр үйлчилгээний газар, цогцолбор барихад урд хөршийн төр санхүүгээр дэмжлэгийн харамгүй үзүүлдэг. Ингэснээр тэд аялал жуулчлалаар дамжуулаад хятад соёлыг жинхэнэ утгаар сурталчилж, таниулж чаддаг. Гэвч бид талын монгол, агуу Чингис хаан хэмээн цээжээ дэлдэх авч, жуулчдад үзүүлэх бодит зүйл үгүй. Өдөр шөнөгүй зассан засаагүй замаар сэгсрэгдэн оччихоод ганц уул, хөшөө төдийхөн үзэх нь жуулчдад тийм ч сэтгэл ханамжтай биш. Тэгэхээр зөвхөн хувийн хэвшлийнхэнд аялал жуулчлалыг даатгаад орхих нь тийм ч оновчтой гаргалгаа байж чадахгүй. Тэд энэ чиглэлд ажиллах ч урт хугацаа туулна. 

Одоогоор манай өвлийн аяллын маршрут Хөвсгөлийн “Мөсний баяр” Өмнөговийн “Тэмээний баяр” “Бүргэдийн баяр” гэх мэт цөөн тоотой. Эдгээр нь зохион байгуулалт ч хангалттай түвшинд биш. Үйл ажиллагааны хүрээ жилээс жилд улам дордож байгааг салбарынхан дуулгадаг. Зуны улиралд жуулчин Монгол наадмыг үзэхээр зорин ирдэг. Яг үүн шиг өвлийн улиралд сар шинийн баярыг жуулчдад сурталчлах хэрэгтэйг салбарынхан дуулгаж байна. Энэ чиглэлд анхаарч ажиллахад тийм ч их хөрөнгө орохгүй. Түүх соёл, ёс заншлаа таниулах өргөн боломжийн нэг. Мөн өвлийн аялал жуулчлалыг Турк, Япон, Унгартт халуун рашаан дээр тулгуурлан хөгжүүлж байна. Яг үүн шиг өнөөдрийн байдлаар Монголд 10 гаруй халуун рашаан байна. Мөн халуун рашаан байх боломжтой 15 орчим цэг илрээд байгаа юм билээ. Манай улсад асар их нөөц боломж бий. Гэтэл үүнийг хөгжүүлж, хүний нүд хужирлаж, сэтгэл баясгах хэмжээнд хүргэж чадахгүй байна. Үүний тулд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Төр бодлогоо гаргаж, төсөв мөнгөөр дэмжээд өгөхөд Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт салбарынхан эргэлзэхгүй байгаагаа хэлдэг. 

Тэгэхээр энэ салбарт төрийн даацтайхан дэмжлэг хэрэгтэй байгааг шинэ сайдад дуулгах нь илүүц биз. 
 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвлийн спортоо дэмжэ 2017-10-19 05:38:58
    Өвлийн спортоо дэмжээд барилга байгууламж барь. Тэгээд өвлийн аялал жуулчлал амжилттай хөгжинө
    202.21.106.137
    Мэдэгдсэн Хариулах