“Хурд” групп “Japan town”-ы замыг хүчээр сэтлэжээ
Хан-Уул дүүрэгт байрлах Маршал таун хотхон, Кинг таур апартментын 2000 гаруй оршин суугчид хотхоныхоо чанх хойшоо гарах орц гарцыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороос олгосон зөвшөөрлийн дагуу өөрсдийн зардлаар шинээр гаргах гэсэн боловч Хурд группээс гарц гаргахдаа өөрийн компаний тавьсан  зам тавихад гарсан зардлын талаас илүү хувийг нь төлөх болзолыг тавьсан юм.
 
 


Оршин суугчдын төлөөлөл Энхгэрэл захиралтай уулзаж хүсэлтийнхээ хариуг авахыг хүссэн боловч
менежерүүд нь уулзуулахгүй, дахин ирэхгүй байхыг шаарджээ

 
Дээрх хотхоны оршин суугчдын төлөөлөл орц гарц гаргах албан хүсэлтээ өгч хариу хүсэн Хурд группын удирдлагуудтай удаа дараа уулзахаар хичээсэн боловч элдэв шалтаг хэлэн уулзахаар цааргалсан тул хүсэлтийнхээ хариугаа авч чадаагүй байна.  

Дашрамд хэлэхэд, энэхүү асуудлаар цааш судлан тодруулахад  “Суруга Монгол” ХХК-ийн барьсан “Japan town” хотхоны авто зам руу 2015 онд Хурд групп “Хүннү 2222” хорооллын замыг ямар нэгэн зөвшилцөл, зөвшөөрөлгүйгээр хүчээр шууд сэтлэн гаргаж байжээ.
 
Өөрсдөө ийнхүү зөвшөөрөлгүй хүч түрэн  замаа холбосон байж одоо болохоор холбогдох байгууллагаас гарц гаргах зөвшөөрөл авсан Маршал таун, Кинг тауэр апартментын  2000 гаруй оршин суугчид өөрсдийн  эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа гэж үзэн, шаардлагаа дахин тавьж,  тэмцлийн дараагийн алхамаа хийхээр төлөвлөж байна. 
 
2000 гаруй оршин суугчдын төлөөлөл “Маршал” СӨХ,
“Маршал - Кинг” СӨХ
Бусдад түгээх
  • gplus