УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулан батлав. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн ҮХЦ-ийн дүгнэлт, энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Одоо чуулганаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
П.ГОО
Оллоо.мн