Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БХБ-ын сайдад Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд сайдын томилгоотой холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат "Төв цэвэрлэх байгууламжийг яах вэ. Хот өмхийрч байна. Олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг шуурхайлах хэрэгтэй байна" гэлээ.

Үүнд БХБ-ын сайдад нэр дэвшигч Х.Баделхан "Зам талбайн ус төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан. Нэлээн боломжийн зураг төсөл гэж манай яамныхан үздэг юм билээ. Хамгийн гол нь гарсан метан хийгээр эрчим хүч гаргах юм билээ. Мөн саарал усыг боловсруулаад дахин ашиглахаар зураг төсөлд тусгагдсан. Энэ барилга нэг удаа концессийн тендэр зарлагадаад авах эзэн олдоогүй. Тийм учраас хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй юм билээ" гэв.

П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2017-10-19 08:37:41
    Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарахад зориулж улсын төсвөөс 2016 онд 8,1 тэрбум төсөвлөсөн бөгөөд уг мөнгийг үнэлгээний хороо нь үнэр дарах биш өөр ажилд
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Shahaj ajillaarai ! 2017-10-19 06:13:53
    Za Hasag mini chamd ih l itgel naidlaga huleegelee dee oligtoihon ajillaarai daa jaahan shahaad ajilchihad gemgui baih shuu! Barilga hot baiguulaltiinhan udaan ...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах