Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжин хотыг зорилоо

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчлэх юм. Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явжээ. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг бүрэн даана.

Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгожээ. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.  

Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.