Ц.Цогзолмаа: Их, дээд сургуулиудыг цөөлөх боломжтой

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг дэмжсэн байна.




Нэр дэвшигч Ц.Цогзолмаа 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер,  2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Багш, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар 1993-1995 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1995-1997 онд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бүлгийн ахлах удирдагч, 1999-2004 онд нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.



Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд  асуулт асууж тодруулан хариулт авлаа.

Нэр дэвшигч Ц.Цогзолмаа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах шаардлага тулгарч байгаад анхаарч ажил хэрэг болгоно. Ерөнхий боловсролын сургууль нь дуртай дарга, дуртай сургууль, багш нь дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг туршилтын талбар байж таарахгүй гэж үзэж байгаа. Иймээс сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, сурах бичгийг журамлах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ, боловсролын байгууллагад олгож байгаа хувьсах зардал, багшийн хүрэлцээ, чадавхид анхаарч, боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг сурах арилгах, хүүхдийн хэрэгцээ, системийн хоцрогдлын заагийг ойртуулахад анхаарч ажиллана.

Сайн багшаас сайн сурагч гэсэн зарчим барьж багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, дахин сургах асуудалд онцгойлон анхаарч тодорхой ахиц гаргана гэж бодож байгаа. Багш нарт олгох урамшууллыг нэмэгдүүлэх замаар цалин орлогыг нь өсгөх боломжтой, энэ чиглэлээр тооцоо судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах аюулгүй орчин, ном сурах бичгийн хүртээмж, сургалтын стандартыг сайжруулах асуудлыг газар дээр нь үзэж танилцаад нөхцөл байдлын судалгаа хийсний үндсэн дээр асуудлыг цогцоор нь шийднэ гэдгээ хэллээ. Мөн сургалтын зээлийн сангийн журмыг өөрчилнө, энэ зээлийг заавал арилжааны банкаар дамжуулах шаардлагатай эсэхийг судалж үзнэ. Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээ сургалтын чанар, стандартыг сайжруулах замаар цөөлөх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.   

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд саналаа хэлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-10-22 05:34:39
    ШУА гэдэг паразит бутэц байгаа цагт их сургууль хегжихгуй. Терийн данхайсан сургуулиудынхаа учрыг эхлээд олох хэрэгтэй. Яаманд агаар оруулах нэн шаардлагатай!
    150.129.142.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-10-21 12:58:22
    bolovsroliin udirdlagiin bolovsrolgui iim xun said xj chadaxgui bas tsalin xurexgui bn gd bxad yu nemegdel yariad bn tsalingiin yalgaa uswel bur buruutna
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-20 05:00:02
    Баяр хүргэе. Зоригтой ажиллаарай. Хувийн сургууль,цэцэрлэгүүдийн хувьсах зардалд анхааралаа хандуулаарай.
    182.160.32.123
    Мэдэгдсэн Хариулах
  • biznesiig ni bylaa 2017-10-20 02:56:28
    MAN-ii lyivarchdiin syrgyyliud vldeene. menge taraad bgaag harjee
    1.29.13.89
    Мэдэгдсэн Хариулах
  • БАГШ 2017-10-19 17:55:07
    ТҮМНИЙ ОЛОН ХҮҮХДИЙН ӨМНӨ ХИЧЭЭЛ ЗААХ ТЭР ТУСМАА ЕБС,д ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ЗҮГЭЭР НЭГ УДИРДАГЧ БОЛОН ДАРГА ХИЙХ ХОЁР ЧИНЬ ГАЗАР ТЭНГЭР ШИГ Л ӨӨР ЮМ ШИГ
    59.153.87.171
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-10-19 15:14:57
    Ih deed surguuliudiig zoolhoos gadna Hotiin gadagshaa nuulgehed ih ajillah heregtei b na shuu !!!
    139.5.219.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-19 10:26:08
    Баяр хүргэе. Хүнд бөгөөд сайхан алба.
    202.5.202.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-19 10:23:06
    Bayar hurgie
    202.5.202.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-19 10:14:34
    Хувий ч бай, хувьсгалын ч бай сургууль байхыг үгүйсгэхгүй гэхдээ. МУ-ын боловсролын бодлого, тогтолцоог арай л өөр байх юм шиг санагддаг шүү
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-19 09:25:23
    ХООСОН БУРАГЧ АВГАЙ... ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХАРЖ Л БАЙГААРАЙ...КККК
    150.129.140.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-19 09:24:09
    Uchralin asuultad tsogzolmaa onoj hariulsangui .Tsogzolmaagin helj bgaa angi daasan zergig odo avch bgaa.Ucralin heldgeer 45huvi buren avdaggui.Iimees tsalin ...
    66.181.176.80
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-19 09:14:31
    ih l zuv chiglel bn daa hj chadval ih sain gehdee ene yam denduu ideet gazar daa hagarah tun durgui huuchni horjin ihtei gazar gantsaardah bh daa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • үмбүү  2017-10-19 08:59:59
    Далдыг хардаг юм шиг ярихын. Юу хийхийг нь харж л бгаа ч дээ.
    218.156.188.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Ene nam ydahgyi seneh tabilantai nam uu? 2017-10-19 08:44:09
    ene hyyhen bol alban tysaald dyrtai hyn,nam dotoroon ikhe erseldej eldeb prakzad hybaagdsan dyd baigaa yum!iim hyn l said boloh nam yum bna!ene nam ynendee tyil...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Жүжигчин 2017-10-19 08:32:46
    МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН ЖҮЖИГЧИН Ё.БААТАРБАЛАГ ХАХАХА
    202.170.72.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Yaamaa tseverle 2017-10-19 08:14:18
    Ih deed yahvee yaama tseverlevel mongolin bolovsrol ok bolno. Erdenechimeg tsedevsuren bolovson huchin sarantuyag solihod l tsevershine
    122.201.24.201
    Мэдэгдсэн Хариулах
  • гутаж байна 2017-10-19 07:49:42
    Юу хийж чадахав дээ, ингэж том том юм ярьцгааж л байдаг, дандаа худал ярьдаг. Гантөмөр гэж нэг шаар шинэчлэл нэрээр их сургуулиудыг сүйрүүлсэн
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВ 2017-10-19 07:48:29
    ЗӨВ ДӨӨ ! ОЮУТАН ГЭЭД БААХАН ХҮҮХЭД БҮРТГЭЧИХЭЭД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС НЬ МӨНГӨ АВАХААС ӨӨР ЮМ ХИЙДЭГГҮЙ СУРГУУЛЬ НЭРТЭЙ ПАРАЗИТУУДЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ
    103.229.178.10
    Мэдэгдсэн Хариулах
    • ИЧИГ ИЧИГ 2017-10-19 07:49:28
      ТӨГСГӨЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД НЬ ЯДАЖ ТӨРӨЛХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧЧИХЭЖ ЧАДАХГҮЙ БНА ШҮҮ ДЭЭ
      103.229.178.10
      Мэдэгдсэн Хариулах
  • arduud 2017-10-19 07:41:54
    хувийн сургуулиудын тоо хэрээс хэтэрлээ буянт ухаа2, вива орчимд хэдэн зуун айлын балчир үрс сургууль цэцэрлэггүй хохирч бна
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-19 07:41:44
    Surguuliud negdex bolomjtoi. Surguuliin nextsel, bagsh chanar gex metees xamaarsan coeffiecnt oruulj surgaltiin tulbur jishig togtoovol zugeer baina.
    122.97.172.215
    Мэдэгдсэн Хариулах