УНТЭ ээлжит 67 резидент эмчдээ амжилттай төгссөний гэрчилгээ гардууллаа

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2000 оноос эхлэн бие даан Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах давтан сургалтыг явуулж эхэлсэн. Харин 2016 оноос СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ болон өргөжиснөөр ажиллан суралцах, профессрын багаар ажиллах эмнэлэгийн ажилд биечлэн оролцох дадлагад суурилсан сургалтын төв бааз, суурь болон хөгжиж байна.

УНТЭ-ийн хувьд жилдээ хоёр удаа Резидент эмч нарыг амжилттай сурган төгөсгөж байна. Энэ сарын 13-ны өдөр УНТЭ энэ жилийн резидент эмч нарт гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, их эмч Н.Оюундэлгэр, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, их эмч О.Сэргэлэн, Сувилахуй эрхэлсэн албаны дарга Ц.Амаржаргал болон тэргүүлэх, зөвлөх багш, эмч нар оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа УНТЭ-ийн нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Манай эмнэлэгийн хувьд гадаад орнуудын туршлагыг судлан Сургалтын эмнэлгийн сонгодог загварыг нутагшуулан хэрэгжүүлж буй улсдаа ганц сургалтын эмнэлэг болон өргөжиж, Монгол орны өнцөг булан бүрт ажиллах чадварлаг эмч нарыг бэлтгэх, салбартаа хүний нөөцийн тодорхой хэмжээний сэлбэлтийг хийж, чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд томоохон үүргийг гүйцэтгэж байна” хэмээлээ.



Энэ удаагийн төгсөлтөөр УНТЭ нь мэс засал судлалаар 8, мэдрэлийн эмгэг судлалаар 6, дотор судлалаар 16, яаралтай тусламж судлалаар 6, эрчимт эмчилгээгээр 4, мэдээгүйжүүлэлтээр 12, чих хамар хоолой 3, эмнэлзүйн эмгэг судлалаар 3, нүд судлал 4, дүрс оношилгоогоор 7 гээд  нийт 67 резидент эмч амжилттай төгсөж, ажлын гараагаа эхэлж байгаа юм байна.

Тус эмнэлэг нь өнөөдрийн байдлаар шинээр 112 гаруй резидент эмчийг 2-р дамжаанд ажиллан суралцаж буй бөгөөд  шинээр 115 резидент эмч бүртгүүлсэн  бүртгүүлсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emch  2017-10-24 05:01:49
    oiundelger gedeg emgen iu hiij yvaa um be tonilooch
    124.158.92.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-19 11:21:33
    Ueiin ued sain emch nariig turuulj surgadag Ulsiin 1-r tuv emnelgiin B.Byambadorj dargatai hamt olond bayar hurgei.
    119.40.103.98
    Мэдэгдсэн Хариулах