ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Дараагаар нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо. 

Одоо чуулганаар УУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ өнөөдөр бүх сайд нарын томилгоог хийж дуусгахаар болсон билээ. Иймээс үргэлжлүүлэн Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.