НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал яагаад гацав

НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа аваад арав гаруй хонож байна.  Энэ хугацаанд тэргүүлэгчид гурван удаа хуралдах байсан ч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. НИТХ найман тэргүүлэгчтэй. Тэдний долоо нь ирсэн тохиолдолд ирц бүрдсэн хэмээн хурлаа эхлүүлэх боломжтой болно. Өчигдөр зарласан хуралдаанд Б.Сүхбаатар тэргүүтэй гурван төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.  Бусад нь өвчтэй, томилолтоор яваа гэсэн шалтгаанаар хурлаа “тасалжээ”.

Энэ талаар НИТХ-ын ажлын албанаас тодруулахад “Өнгөрсөн хугацаанд тэргүүлэгчид бүгд хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаа ирж чадахгүй гэдгээ  мэдэгдсэн. Түүнээс биш улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй байх. С.Амарсайхан дарга өдөр тутмынхаа ажил оролцоод явж байна. Өнөөдөр “Хангарьд” тэмцээний бэлтгэл ажилтай байгаа” гэв.

Ямартай ч хурал болохгүй байгаа шалтгааныг  албаныхан ингэж тайлбарлаж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа авахдаа “Би хурлын үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална.  Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажлыг гацаанаас гаргана” хэмээн мэдэгдэж байв.

Гэсэн ч өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны нийслэлийн төсвийг  хэлэлцэх энэ чухал цаг үед НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж асуудлаа хэлэлцэхгүй байгаа нь ажлыг гацаанаас гаргах биш араас нь чангааж эхлээд байна.

Зууны мэдээ
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-10-20 10:14:02
    Сандуйгийн хорлон сүйтгэх ажиллагаа цухалзаж байгаа юм болов уу, одоо ч засаг төрийн ажил хаа хаанаа явахаа болихно дээ
    59.153.114.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-20 05:25:05
    Ми овогтын бүлэглэл хотод тогтоосон эрх мэдлээсээ үхэн хатан зууралдаж байна даа. Сандуй тэргүүтнийг бүрэн зайлуулаагүй цаг хот цэвэршихгүй ээ.
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Ааа 2017-10-20 05:20:25
    Тендер амлуулж байж хуралдаа ирнэ тэрийг нь хурдхан амлаачээ
    59.153.114.233
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-20 02:32:51
    нийслэлийн итхт хуралдахгуй байлаа гээд нийслэлийн ажилд ямарч нелеегуй ер нь итх-ын дарга орон тооны байх ч шаардлагагуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • bayar 2017-10-20 04:46:02
      aldarjavhlan gedeg tarhi ajildguu yu ch hiij xhaddguu huniig boliulaach
      122.201.23.122
      Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2017-10-20 02:27:20
    НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаа ирэхгүй хурал нь тасалдаж маш олон ажил орхигдож байна даа. Ард түмэн та нарыг сонгосон шүү!!! Ажлаа хийхгүй бол зайлцгаа!!!
    119.40.103.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-20 02:26:24
    Lalruud ajilaa hiigee ch.durakuudiig songoson humuus eniig hardaa.ta nar iim l huniig songoj dee.
    66.181.185.73
    Мэдэгдсэн Хариулах