Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэгт ажилдаа орлоо

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав.

Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотголоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989-1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Инженер 2017-10-21 02:32:42
    цахилгаан түгээхэд цугласан авилгачдыг цэвэрлээрэй
    103.26.194.160
    Мэдэгдсэн Хариулах