Путины зурагтай цамц мода болов
Саяхан ABC агентлагийн америкт гар утсаар явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Обамаг дэмжигчдийн хувь буурч байгаа нь тодорхой болсон. Тэгвэл эсрэгээрээ Украины Крымийг өөртөө нэгтгэсэнээр барууны орнуудын шүүмжлэлд өртөх болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Пу­тины нэр хүнд улсдаа улам бүр өссөөр байна. Үүний нэг илрэл нь Путины зургийг хэвлэсэн цамц мода болж байгаа явдал юм.
 
Оросын төрийн мэдлийн агентлагын мэдээлсэнээр Москва хотын төвд орших улаан талбайн ойролцоо байрладаг Их дэлгүүрт уржигдараас Путины зургийг хэвлэсэн цамц худалдаалагдаж эхэлжээ. Худалдаалагдаж эхэлсэн даруйд л тус цамцыг худалдан авахыг хүссэн иргэд дараалал үүсгэх болсон байна. Цамцан дээр Ерөнхийлөгчийн хэд хэдэн зургийг хэвлэсэн байх бөгөөд жишээ дурьдахад, цэргийн дүрэмт хувцастай болон морь унасан, богино ханцуйтай цамц өмсөж, гартаа коктэйл барин Крымийн эрэгт амарч буй зэрэг зурагнууд нь хэвлэгджээ.
 
Цамцыг худалдан авсан нэг залуу “Эх орноо хайрлаж, Ерөнхийлөгчөө дэмжиж буйн илрэл болгон үүнийг худалдан авсан” хэмээн ярьсаныг эх сурвалжууд уламжилжээ. Дашрамд дурьдахад, нэг ширхэг нь 1200 рублээр худалдаалагдаж байгаа бөгөөд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүний нэгээр тодроод байгаа гэнэ. Орост Сочи олимпийн амжилт, Крымийн нэг хэсгийг өөртөө нэгтгэж чадсан зэргээс үүдэн эх оронч үзэл дэлгэрч байгаа нь санал асуулгын дүнгээс тодорхой болжээ. Саяхан Орост явуулсан тандалт судалгаагаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь Путины бодлогыг дэмждэг хэмээн хариулжээ. Харин нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үндсэрхэг үзлийг хэт сурталчилж байгаа нь иргэдийг барууны орнуудын эсрэг турхирч, ард түмний нүдийг сохолж байна гэх шүүмжлэлийг үүсгээд байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tom baij sur 2014-08-16 11:08:19
    harin tiimee iim l udirdagchtai baimaar bna. Manaihan shig uhsen amid 2iin hoorond baigaa ugui ni medegdehgui zuvhun dotroo namtsaj ard tumnee hooson amlaj huurdag hudal ch garuud bsanaas baigaagui ni deer. 2 hon saya garuihan huniihee taliig ni yaduuruul
  • Unshigc 2014-08-13 06:10:18
    Iim l eronhiilogc manaid heregtei b, tom orniihon chin gadaadiinhantai l uzeltsdeg yum b sh dee. Manaih c dotroo l bujignaad baidag