Ч.Бадралыг Кальнусын дуурийн театрт урьжээ

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын  дуучин Ч.Бадрал алдарт дуучин Виржилюс Норейкагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “А” зэрэглэлийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр эзэллээ. Литва Улсын нийслэл Вильнюс хотод өнгөрсөн сарын 16-22-нд болсон уг уралдаанд 20 гаруй улсын 1000 гаруй нэр хүндтэй дуурийн дуучдаас шалгарч, гуравдугаар байр эзэлсэн түүнийг тус улсын Кальнус хотын дуурийн театрт урьсан байна.

Тэгвэл түүний амжилт үүгээр зогссонгүй. Тэрбээр Австри Улсын Линз хотод энэ оны есдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулагдсан Европын томоохон хэмжээний уралдаан болох 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Competizione della Opera” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаач нартай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох олон улсын шүүгч нарын багийн “Шүүгч нарын нэрэмжит тусгай шагнал” хүртсэн байна.

Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун Европт томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрт Ж.Вердийн “Дон Карло” дуурьд дуулах эрхээр шагнагджээ. Үүгээр ч зогсохгүй Москвагийн Станиславскийн нэрэмжит театрт 2018 онд Ж.Вердийн “Макбет” дуурьд дуулахаар болсон зэрэг гайхам амжилтыг үзүүлжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-10-22 04:09:50
    Mundag avayastai duuchindaa Bayar hurgeye!!
  • Baryynd mandaj baigaa Anna Network orosi 2017-10-20 10:05:23
    saihan bna?Amjilt hysye!ylam byr mandan badrah boltygai!!!Manai dyyriin dyylaach nar Delhiid nerleh chag ni bolsoon?Badraldaa bainga amjilt hysye!Anna network (...