Нийслэлийн тээврийн газар 20 хувийн хэмнэлт гаргажээ
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног буюу “Эзэн 100” хөтөлбөрийн хугацаа бараг  дуусч байна. Энэ хугацаанд засгаас төрийн бүх байгууллагуудыг хэмнэлийн горимд шилжихийг анхааруулсан.  Үүгээр тэвчиж болох зардлуудаа танах юм. 

Иймээс зарим байгууллагууд ажилчдын цалингаасаа хассан бол зарм нь унах машинаа цөөлсөн зэргээр хэмнэлтүүдээ танилцуулсаар байна. Харин Нийслэлийн тээврийн газарт энэ 100 хоногт ямар хэмнэлт гаргасан талаар албаны эх сурвалжаас тодруулахад,

“Төрийн байгууллагатай холбоотой энэ шийдвэрийг манай газрын хувьд 20 хувийн хэмнэлийн горимд шилжчихээд байна. Тэвчиж болох зардлууд буюу бичиг хэрэг, цаасны хэрэглээгээ 20 хувь багасгасан.Мөн албаны машины өдрийн 50 км-ын лимитийг 40 болгож багасгасан арга хэмжээ авсан.
Гэхдээ зардлаа танана гэдэг маань нөгөө л ажил үүрэг алдагдаж эхэлнэ гэсэн үг. Энэхүү хэмнэлт нь  хяналт тавьдаг систем бүхий  байгууллагуудад тохиромжгүй” гэдгийг хэллээ. Учир нь Нийслэлийн ээврийнхэн  микронуудад хяналт тавьна. Араас нь хөөнө. Гэтэл зөрчилтэй таарах юм бол энэ хэмнэлтээр лимит хэтэрчихнэ гээд хараад л үлдэлтэй биш хэмээн учирлаж байв.  

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.