Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Архангай аймагт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг энэ сарын 19-20-ны өдрүүдэд тус аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг явуулсан байна.
Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгчээ.

П.ГОО
Оллоо. мн
Оллоо. мн